Монгол улсын парламент - боть 1

69 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I оронд өрнөсөн ардчиллын үйл явцыг цаашид бататгах, зах зээлийн харилцаанд шилжих, гадаад таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж ирсэн юм. Монгол Улсын төрийн гадаад бодлогын үндсэн хэсгийн хувьд парламентын гадаад харилцаа шинэ зарчмын үндсэн дээр төлөвшсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Урьд парламентын гадаад харилцаа нь ёслолын шинжтэй бөгөөд улс орны гадаад бодлогын чухал арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгсэл болж үйлчилж чадахгүй байсан бол эдүгээ энэ байдал өөрчлөгдөж, парламентын гадаад харилцаа төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монголын Улсын гадаад улс төр, эдийн засгийн болон бусад харилцааг баталгаажуулахад чухал нөлөө үзүүлэх болсон байна. Долоогийн орны дээд хэмжээний уулзалтаас манай оронд тусламж үзүүлэх талаар наааштай хандсан Япон улс Монголд тусламж үзүүлэх орнуудын уулзалтыг бий болгосон зэрэг парламентын оруулсан зохих хувь нэмэр бий. Европ, Америк, Номхон далайн бүс нутгийн зарим парламент / Өмнөд Солонгос, Пакистан, Филиппин, Авсрали, Австри/-тай шинээр харилцаа тогтоож /АНУ, Холбоот Орос Улс, Хятад, Япон, Герман/-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэргээр нэлээд өргөн харилцаж байна. Парламентын гадаад арга хэмжээг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн идэвх, оролцоо нэмэгдсэн. Үндсэн хуулийн асуудлаар олон улсын бага хурал, Сонгуулийн хуулийг асуудлаар олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохиосон нь үндсэндээ манай парламентын гишүүдийн санаачилга, тэдний гадаад бодлогын асуудалд биечлэн оролцож эхэлсний үр дүн болсон юм. Парламентын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээд анхаарч ирсэн. Олон улсын парламентын холбоо, түүний нарийн бичгийн дарга нарын хүрээнд манай парламентын нэр хүнд өсч, тэдний зүгээс манай парламентад тавих анхаарал, дэмжлэг мэдэгдэхүйц боллоо. Монгол Улс Ази, Номхон далайн орнуудын парламентын удирдагчдын чуулга уулзалтыг үндэслэн байгуулагчийн нэг болж, уг байгууллагыг байгуулах анхны уулзалтад оролцсон. Европарламенттай холбоо тогтоож парламентын ардчиллын асуудлаар зохиосон хуралд нь оролцож, Европарламентын сонгуулийн ажиглагчдын төлөөлөгчдийг Монголд хүлээн авч, парламентын шугамаар туршлага, мэдээлэл солилцох, боловсон хүчнийг сурган дадлагажуулах зэрэг ажлын эхлэлүүд тавигдсан байна. Манай нийгмийн сэтгэлгээнд гадаад харилцааг хэн хэдэн удаа явсан буюу юу авч ирсэн нь өнгөц дүгнэх, өрөөсгөл шүүмжлэх хуучин хандлага амь бөхтэй хэвээр байна. Гадаадад явуулах, ирүүлэх асуудал ээлж харсан, ёс төдий, шагнал урамшлын шинжтэй байсан өмнөх үетэй зүйрлэн бодвол ийн хэлж шүүмжилж болохсон. Гэтэл Монгол орон дэлхийн улс орнуудын өмнө нээгдэж гадаад харилцаа өргөжсөн, өнөө үед гадаад орнуудад явна, төлөөлөгч ирүүлнэ гэдэг бол төрийн үйл ажиллагааны чухал хэсэг, явж буй төлөөлөгч хүмүүс бол улсынхаа амаргүй албыг залгуулж яваа билээ. Улсын Бага Хурал гадаад орнуудын парламенттай харилцахдаа энэ л чиг шугамыг барьж ажилласан бөгөөд бидэнд бусад улсын парламенттай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw