Монгол улсын парламент - боть 1

50 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I уялдаа шүтэлцээтэйгээр тодотгон тодорхойлох ажлыг даруй хийж эхлэх шаардлагатай байна. Тэр бүхнээ үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд дотоод гадаад байдалдаа нийцүүлсэн цогцолбор арга хэмжээг төрийн бодлого болгон боловсруулж хамтын хүчээр биелүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ төрийн бодлогыг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу төр засгийн бүх байгууллага бүрэн хариуцаж гүйцэтгэгддэг, иргэн болгон тэдний үүсэл санаачилгын алив байгууллага эрхэмлэн дээдэлдэг ёсыг хэвшил болгомоор байна. Манай Монгол Улс шиг түүхэн эргэлтийнхээ гарааг эхэлж шинэчлэлтийн үеийг туулж яваа улс оронд ардчилсан шинэчлэлийн иж бүрэн цогц хөтөлбөр, гэхдээ бүр үндэсний зөвшилцлийн гэж болохуйц тийм хөтөлбөр хэрэгтэй байна. Тэгээд түүнийхээ дагуу нийгмийн амьдралын хүрээ бүрт төрийн бодлогын үзэл баримтлал боловсруулж зорилтын ээлж дарааллыг тогтоож, ардчилал, шинэчлэлийн дотоод бодлогоо биелүүлэхэд амин чухал ач холбогдолтой гадаад бодлогыг чиглүүлж хэрэгжүүлж байх нь ашигтай байна. Ийм стратегийн уялдаа зохицуулалтаас их үйлсийн хувь заяа шууд шалтгаалж байгааг өнгөрсөн хоёр жил бидэнд харуулж сургамж өгч байна. Энэ үүднээс аваад үзвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монголын ард түмний нийт эрх ашгийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэлбэр хэрэгслийг тогтоох, төрийн тогтолцоонуудын уялдааг сонгох мэт дандаа стратегийн ач холбогдол бүхий үүрэг гүйцэтгэхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байх шиг байна. Тухайлбал, засаглалыг хэрэгжүүлэх гурван бүтэц тогтолцооны эрх мэдлийг тэнцүүлэн хуваарилах номлолд тулгуурлан төрийн тогтолцоогоо төлөвшүүлэх, Үндсэн хуулийнхаа үзэл санааг амьдралд хэрэгжүүлж хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалыг харилцан уялдаатай боловч тус тусдаа бие даасан байх, үл давамгайлах нөхцөл бүрдүүлэх асуудлыг бодолцож энэ хуулийн төслийг боловсруулахыг зорьсон. Бидний ойлголтоор үндэсний аюулгүй байдлыг хангахад юуны өмнө Үндсэн хуулийн дагуу төрийн тогтолцоо, механизмыг зүгшрүүлэх хэрэгтэй юм. Нэн ялангуяа ардчилсан ёсны хамгийн найдвартай батлагаа болох учиртай шүүх засаглалын тогтолцоог ёсоор нь төлөвшүүлэх хэрэгтэй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх хэрэг нь бас байна. Бас монгол хүний оюуны уламжлалт ертөнцийн давтагдашгүй шинж чанарыг хангахын хамт шинэлэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм. Мөн гадаад, ойрын орчиндоо, бүс нутагтаа Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлж, найдвартай түнш болж чадахыг нотлоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бас байна. Энэ бүгдийг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх явдал манай хамгийн тулгамдсан зорилт болоод байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байна. Энэ мэт тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг бодолцохоор бидний байгуулах гэж зорьж буй үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үйл ажиллагааны шинж чанараар бусад орны адил нэртэй байгууллагаас нэлээд ялгаатай мэт ойлгогдож байгаа юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw