174 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн болон байгаль хамгаалах төрийн бодлогын үндсийг ээлж дараатай тодорхойлно. Монгол Улсын Үндэсний хөгжлийн болон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр, шинжлэх ухаан технологийн бодлогыг мөн хэлэлцэн батлах болно. Товчоор хэлбэл. өнгөрсөн хоёр жилд хийж бүтээснээсээ илүү ихийг үлдэж байгаа бүрэн эрхийнхээ хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэсэн үг юм аа. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дийлэнх нь хууль тогтоох ажилд төвлөрч байгаа нь цаг үеийн шаардлага боловч түүнээс дутуугүй анхаарч байх асуудал бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хяналтын биелэлтийг хянан шалгах, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх явдал юм аа. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд Байнгын хороодод ажиллах бололцоо бүрдүүлж өгөхийн зэрэгцээ, идэвх санаачилгыг нь дээшлүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа. Улсын Их Хурал түүний байнгын хороод хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хяналт шалгалт явуулж, санал дүгнэлт гаргаж ажил сайжруулах, илэрсэн дутагдалыг арилгах үүрэг чиглэл өгч байгаа. Өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа талаар тавих хяналтаа өндөржүүлж дутагдал гаргасан, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тодорхой албан тушаалтантай хариуцлага тооцдог байвал зохино гэж үзэж байна. Аливаа улсын парламентын төвд байх асуудал бол төсвийн хяналт байдаг. Төвийн хяналтын бие даасан тогтолцоог буй болгох замаар төсвийг төлөвлөх, Их Хурлаар хянан хэлэлцэх, гүйцэтгэлд нь тавих хяналтыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байна. эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжид Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавьж түүнийг чандлан сахиулах баталгаа болж байгаа. Бидний хооронд төрт ёсны ажил харилцаа бүрэлдэн тогтож байна гэж үзэж байна. Хоёр жилийн ажлын туршлагадаа тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагаандаа Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй болгоход манай Тамгын газар, Судалгааны төв, хууль дүрмээр заагдсан үүргийнхээ хүрээнд санаачилгатай шуурхай ажиллах шаардлагатай. Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар олон түмэнд үнэн бодитой мэдээлэл өгөхийг хичээн ажиллаж байдаг хэвлэл мэдээллийн ажилтнууд бидний үйл ажиллагааны тухай санал бодлоо хэлж дутагдал доголдлыг шүүмжилж захидал мэдээлэл ирүүлж биечлэн уулзаж ярилцдаг бүх хүмүүст гүнээ талархаж байна. эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын чуулганы завсарлагаар орон нутагт явж, сонгогч олонтойгоо уулзана. Төрийн бодлого, хууль тогтоомж сурталчилж, иргэдийн санал бодлыг өргөн сонсоно. Манай иргэд сонгогчид, өөрсдийн сонгосон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw