Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 197 төрийн дээд байгууллагууд анхаарч дорвитой арга хэмжээ авахгүй зөнд нь орхиж болохгүй. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн чиглэлээр гарч байгаа хуулиудыг хэрэгжүүлэх оньс, арга хэрэгслийг боловсруулж ашиглах талаар учир дутагдалтай байгааг Засгийн газрын тухайн бодлогыг хариуцсан гишүүд анхаарах хэрэгтэй. Тэрчлэн аж ахуй, бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй, чирэгдэл ихтэй байхаас гадна үр дүнд хүрдэггүй тухай санал гомдол нэлээд бийг манай шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд анхааралд авна гэдэгт найдаж байна. Энэ чуулганаар бид Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлах юм. Эл үзэл баримтлалыг хэлэлцэхэд туйлын нухацтай бэлтгэх хэрэгтэйг онцлон тэмдэглэе. Үндэсний хөгжлийн үзэл баримтлал нь нийгмийн аж амьдралын бүхий л талыг хамарч, хөгжлийг иж цогц байдлаар авч үзсэн байх учиртай. Энэ шаардлагын үүднээс үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг нухацтай боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэхэд Улсын Их Хурлын бүх Байнгын хороод хаа хаанаа жигд оролцох нь зүйн хэрэг юм. Байнгын хороод шинжээчдийн бүлгийг байгуулж ажиллуулах, эрдэмтэд мэргэжилтний саналыг өргөн авах, хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулбал зохино. Үндэсний хөгжлийн үзэл баримтлал явцын дунд баяжиж, нарийвчлагдах, зарим талаар түүнд засвар орох нь зайлшгүй боловч ерөнхийдөө нэлээд урт хугацаанд үйлчлэх бичиг баримт юм. Чухам эл учраас түүнд улс төрийн намуудын байр суурийг харгалзан үзэж тусгах, Улсын Их Хуралд суудалтай намууд үзэл баримтлалын тулгуур асуудлуудаар санал бодлоо солилцон зөвшилцөх зэрэг ажил хийвэл Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэх болно гэдгийг онцлон хэлье. Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 1996 оны үндсэн чиглэл, 1996 оны улсын төвлөрсөн төсөв, төрийн мөнгөний бодлого маань хоёр засгийн газрыг дамжин хэрэгжих учраас олон талаас нь бодож, биелэх боломжийг нарийн тооцоолж бэлтгэсний үндсэн дээр эдгээр асуудлыг тогтож хэлэлцэх шаардлагатай. Байнгын хороод, Засгийн газар, салбарын яамд эдгээр хэлэлцүүлэгт дор бүрнээ анхаарч, чамбай бэлтгэх хэрэгтэй байна. Тэрчлэн аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ирэх жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахдаа дээрхи онцлогийг харгалзан, орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралд саатал, тасалдал гаргахгүйгээр хариуцлагатай хандах нь чухал юм. Монгол Улс ардчилсан өөрчлөлтөө амжилттай хэрэгжүүлж буйг дэлхийн олон нийт зүй ёсоор үнэлдэг билээ. Гэвч ардчиллын соёл дутмаг, намын тогтолцоо гүйцэн төлөвшөөгүй, төрийн болон Засгийн газрын бус байгууллагууд ардчиллын нөхцөлд арга барилаа хараахан олж чадаагүй байгаа өнөө үед ардчиллыг цаашид бэхжүүлэх талаар та бид байнгын хүчин чармайлт тавих учиртай. Тийм учраас энэ удаагийн чуулганаар ч ардчиллыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw