118 ардчилсан өөрчлөлт өгөөжтэй хэрэгжинэ. Гүйцэтгэх байгууллага хүчтэй байхын үндэс нь ч үүнд оршино гэж би ойлгож байна. Нийгмийн дэг журмыг хангах асуудлаар засаг төрөөс сүүлийн үед авч явуулж байгаа арга хэмжээ нэлээд бий. Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Нийгмийн дэг журмыг ханган зохицуулсан зохион байгуулах түр зөвлөлийг байгуулсан. Түр зөвлөл нийгмийн дэг журмыг хангах талаарх засгийн газар, шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллагуудын хэний ч ажлыг орлон гүйцэтгэхгүй, харин энэ талаар хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй байгаа байгуулага, албан тушаалтнаар ажлыг нь хийлгэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах түр байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд нэлээн хэдэн ажлуудыг тус зөвлөлөөс зохион байгуулсныг олон түмэн үндсэндээ дэмжиж байна. Мөн тус зөвлөлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй, итгэл муутай ханддаг хүмүүс ч нэлээд бий. Аль аль нь өөрийн гэсэн үндэслэлтэй нь мэдээж юм. Нэг хэсэг нь түр зөвлөлийг зөвлөмж гаргахаас илүү эрх мэдэлгүй гэж байхад, нөгөө хэсэг нь нийгмийн дэг журмыг хангах асуудал төр, олон нийтийн байгууллага, иргэдийн анхаарлыг хандуулж хийх ажлыг нь тодорхой болгоход тустай байна гэдэг. Ямар ч гэсэн түр зөвлөлийн үйл ажиллагааны талаар ямарваа дүгнэлт үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрдэнэ гэж бодож байна. Нэг зүйл туйлын ойлгомжтой байна. Энэ бол нийгмийн дэг журмыг хангах үйл хэргээс тусдаа нэг ч байгууллага, иргэн манай оронд байх ёсгүй юм. Төрийн дээд өндөрлөгөөс эхлээд түүний төв, орон нутгийн байгууллага, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, өрх гэр, эцэг эх, үр хүүхэд хэн боловч нийгмийн дэг журмыг сахиж гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үйл хэрэгт идэвхтэй оролцох үүрэгтэй гэдгээ гүнээ ухамсарлавал зохино. Нийгмийн дэг журмыг хангах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтнаас үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд албан тушаалаас нь зайлуулж байх хэрэгтэй. Төрийн байгууллагын албан тушаалтан, ялангуяа Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдээс хууль ёсыг зөрчсөн аливаа үйлдлийн талаарх мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас заавал шалгалт хийж, үнэн худлыг тодруулж олон түмэнд мэдээлж байх, буруутай этгээдэд хуулийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх асуудлыг төрийн албан тушаалтнуудыг шилж томилдогийнхоо хувьд Улсын Их Хурал авч хэлэлцдэг байх нь шударга ёсонд нийцнэ. Дэг журмыг юуны өмнө төрийн байгууллагад тогтоох хэрэгтэй. Төрийн зарим нэг албан тушаалтнууд хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа тухай мэдээллийг олон түмэн бидэнд ирүүлж байна. Энэ байдлыг газар авхуулахгүй, таслан зогсоох шаардлагатай холбогдуулан албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа явуулах техник хэрэгсэл, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэх хэрэгтэй болжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw