Монгол улсын парламент - боть 1

59 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасан заалтыг зөрчсөн дутагдлыг Сонгуулийн ерөнхий хорооноос шалгаж тухай бүрт нь хуулийн дагуу шийдвэрлэж байлаа. Сонгуулийн болон төрийн байгууллагууд Улсын Их Хурлын сонгуулийн ажлын эцсийн үр дүнг тодорхойлох гол шалгуур болсон санал авах ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, сонгуулийн хуулийн ёсоор хийвэл зохих ажлуудыг сайн зохион байгуулсны үр дүнд нийт сонгогчдын 95,6 хувь нь саналаа өгч сонгогчид төрөө төвхнүүлэх үйлсэд иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарлан улс төрийн өндөр идэвхи гаргасны бодит илэрхийлэл боллоо. Санал авах хуудасны 6,0 хувь нь хүчингүй болсныг хасаж тооцоход сонгогчдын 89,6 хувь нь нэр дэвшигчдийн төлөө санал өгч чадлаа гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд санхүүгийн хяналтын орон тооны бус албыг байгуулан, аргачилсан заавар гаргаж, сонгуулийн батлагдсан төсвийг хуваарилан зарцуулалтад хяналт тавьж ажиллалаа. Зардлын төсвийн зарцуулалтыг сонгуулийн хуулийн хугацаанд эцэслэн гаргаж Улсын Их Хуралд тайлагнах болно. Сонгуулийн 26 тойргоос 76 хүн сонгогдсоны дотор МАХН-аас нэр дэвшсэн 70, МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн 4, МСДН-аас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигчдээс 1 хүн Улсын Их Хурлын гишүүнд сонгогдлоо. Сонгуулийн дүнгээс үзэхэд: сонгогдсон гишүүдийн 58 буюу 76,1 хувь нь 50-иас дээш хувийн санал авсан байна. Нийгмийн бүрэлдэхүүний хувьд 75 буюу 98,7 хувь нь сэхээтэн, 1 буюу 1,3 хувь нь малчин, 3 буюу 3,9 хувь нь эмэгтэйчүүд, насны хувьд: 11 буюу 14,5 хувь нь 25-35 насны, 37 буюу 48,7 хувь нь 36-45 насны, 28 буюу 36,8 хувь нь 46-аас дээш насны, мэргэжлийн хувьд: 13 буюу 17,1 хувь нь хуульч, 19 буюу 25 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 14 буюу 18,4 хувь нь инженер-эдийн засагч, 8 буюу 10,5 хувь нь зохиолч сэтгүүлч, 11 буюу 14,6 хувь нь багш, 7 буюу 9,2 хувь нь эмч, 4 буюу 5,2 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Эрхэлж буй ажлын хувьд: 15 буюу 19,7 хувь нь Улсын Бага Хурлын гишүүн, 29 буюу 38,1 хувь нь төр, захиргааны байгууллагын ажилтан, 12 буюу 15,9 хувь нь үйлдвэр, аж ахуйн газар, хоршоо, компанийн ажилтнууд, 19 буюу 25 хувь нь нам, олон нийтийн байгууллагын ажилтнууд орсон байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 35, хөдөлмөрийн баатар 1, гавьяат цолтон 1, төрийн соёрхолт 2 хүн байна. Сонгуулийн зарим хэсгийн хороонд сонгогч санал өгөхөөр ирэхдээ паспортгүй, шилжүүлгийг зохих журмын дагуу хийгээгүй, саналыг урьдчилан авахдаа битүүмжлээгүй зэрэг зөрчил дутагдал гарч байсныг тухай бүрт нь хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд энэ нь санал авах ажлын эцсийн үр дүнд нөлөөлөөгүй болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Манай сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлахаар АНУ, ОХУ, Япон, Герман, Франц, Испани, Унгар зэрэг 7 орны 23 ажиглагч, 10 улсаас 47

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw