Монгол улсын парламент - боть 1

128 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I улс төрийн хямралыг ардчилсан тайван замаар шийдэх гэсэн Ерөнхийлөгч Ельцины үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учирч хүний амь, эрх ашиг хохирч байгаад сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.21 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1994.01.17 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бид намрын чуулганы явцад нийтдээ 60 өдөр чуулганы нэгдсэн хуралдаан хийж Улсын Их Хурлын 4 дүгээр чуулганы ажиллагааг өндөрлөж байна. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр болох байнгын хороо, намын бүлгийн хуралдаанд ихээхэн цаг зарлаа. Үүнээс гадна Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах, хяналт шалгалтын ажилд оролцох, сонгогчид, иргэдийн санал хүсэлтнйг барагдуулах, гадаад орнуудад томилолтоор ажиллах, уншиж судлах гээд дор бүрнээ завгүй байцгаалаа. Энэ хугацаанд 43 хууль баталж 53 тогтоол гаргалаа. Төсөл нь Улсын Их Хуралд өргөн баригдаагүй байнгын хороогоор хэлэлцсэн, хууль санаачлагчид гүйцээн боловсруулахаар буцаасан, хугацаа алдаж төслөө өргөн барьсан зэрэг шалтгаанаас үүдэн төлөвлөсөн асуудлаасаа хэд хэдэн төслийг хойшлууллаа. Цаг үеийн болон зайлшгүй шаардлагаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй 19 хууль өмнөх чуулганаар анхны хэлэлцүүлэг хийсэн хоёр хуулийг хэлэлцэн баталлаа. Улсын төвлөрсөн төсөв, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэл зэрэг томоохон асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргав. Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцыг хэлэлцэж дүгнэлт өглөө. Чуулганы явцаа эргэн харж дүгнэн үзвээс хийсэн, бүтээсэн, хэлэлцэн шийдвэрлэсэн нь чамлалтгүй боловч хүлээгдэж байгаа хийх ёстой зүйлтэйгээ харьцуулбал илүү өндөр шаардлага тавьж, өөрсдөө улам шахуу ажиллах хэрэгтэй нь ойлгомжтой байна. Бидний ажил нэлээд зүгширч хуулийн төсөл дээр ажиллах, хэлэлцүүлэг хийх зэрэг чанарын өөрчлөлт гарч, Улсын Их Хурлын гишүүд парламентын үйл ажиллагаанд дадлагажиж байна. Энэ нь бидний өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй ээ. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын байнгын хороодын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлыг нь уялдуулан чанаржуулах, идэвхтэй бүтээлч ажиллах нөхцөл бололцоогоор хапгах, хороодын ажил, гишүүдийн үүргийг өндөржүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Байнгын хороо чуулганы завсарлагаагаар дараагийн чуулганы бэлтгэлийг хангахад онцгой анхаарвал зохино. Ялангуяа дараагийн чуулганаар хариуцан хэлэлцүүлэх хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw