22 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕН болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн шинээр байгуулсан Засгийн газар кабинетийн журмаар ажиллах учраас цаашид тэргүүлэгчид байх шаардлагагүй болох юм. Үүнтэй уялдаатай дээрх хуулийн 18 дугаар зүйлийг хүчингүй болгохоор төсөлд тусгалаа. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тухай хуулийн бусад заалтуудыг шинээр хууль баталж гаргах хүртэл Засгийн газрын үйл ажиллагаанд мөрдлөг болгох саналтай байна. Татан буугдаж байгаа яам, тусгай газруудаас орон тоогоор чөлөөлөгдөх хүмүүсийн нийгмийн асуудлыг Засгийн газар тусгайлан авч үзэж тэдэнд мэргэжил чадвараа аль болох үүр ашигтай ашиглах бололцоо олгох арга хэмжээ авах болно. БНМАУ-ын Засгийн газрыг байгуулах зарчим, түүний бүтэц, бүрэлдэхүүний талаар оруулж байгаа энэхүү саналыг хүлээн авч соёрхон шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс эрхэмлэн хүсье.3 УЛСЫН БАГА ХУРЛЫН IV ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбатын тавьсан илтгэл 1991.10.10 Эрхэм хүндэт Улсын Бага Хурлын дарга, гишүүд ээ! Монгол орны ардчилал, эрх чөлөөний шинэ замыг сонгон авч хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлох боломж бүрдэж байгаа өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх явцад гарсан санал дүгнэлтийг харгалзан шинэчлэн боловсруулж Улсын Бага Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг Та бүхэн хэлэлцэх гэж байна. Манай орны эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоо, олон түмний сэтгэл оюунд гарсан ардчилсан өөрчлөлт, ялангуяа нийгмийн шинэ харилцаа, хуучин Үндсэн хуулийн хоорондын зөрчил зэрэг хүчин зүйлийн улмаас төрийн гол хуулийг өөрчлөх зүй ёсны шаардлага бий болсон билээ. Энэ талаар бид өмнө нь тодорхой ярилцсан учраас уг төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, төсөлд оролцсон өөрчлөлтийн талаар товчхон ярья. Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүллээ. Төслийн хэлэлцүүлсэн дүн холбогдох тоо баримтыг 9 дүгээр сарын 1-нээр тасалбар болгон авсан боловч түүнээс хойш ирсэн саналуудыг мөн нэгэн адил харгалзаж үзсэн. Энэ хугацаанд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос төслийг ард нийтээр хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын Парламентын бүлгэм, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудтай хамтран дараах хэлбэрийн ажлыг зохион байгууллаа. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw