МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 105 Газрын тухай хуулийг хэлэлцэн батлах явцад зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг шаардлага, Монгол орны өвөрмөц онцлог, ард түмний санал бодол зэрэг олон хүчин зүйлийг анхаарах ёстой болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай оронд өрнөж буй ардчилсан өөрчлөлтийн үндсэн агуулга бол хүний эрхийг дээдлэн хамгаалах ариун зорилт мөн. Тийм ч учраас энэ талын хуулиудыг батлан гаргахад бид байнга анхаарал тавьж ирсэн юм. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэх гэж байгаа хөдөлмөрийн хамтын маргааны тухай хууль, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль, Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн эрх зүйн байдлын тухай хууль, Архидан согтуурах явдалтай тэмцэх хуулиуд нь Үндсэн хуулиар тодорхойлсон хүний эрхийг баталгаажуулахад чиглэсэн эрх зүйн чухал баримтууд юм. Хүний эрхийн асуудалтай холбоотой дээрх хуулиуд нь уг асуудлын нөгөө тал болох нийгмийн хэв журам, эмх цэгцийг сайжруулахад чиглэж байгаа юм. Сүүлийн хэдэн жилд захиргаадалтын тогтолцоог эвдэж өөрчлөхөд манай орны төр, улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааны нэлээдхэсэг чиглэж, олон нийтийн сэтгэл зүйч үүнд ямар нэгэн хэмжээгээр зохицон төлөвшиж байгаа. Энэ үйл явцын сөрөг үр дагавар болж хэв журам, эмх цэгц, дэг ёс алдагдаж байна. Архидан согтуурах, хулгай дээрэм, тонуул танхай, хэрцгий догшин адал балмад байдал газар авч, ард олон айн түгшиж байна. Энэхүү үзэгдэл зөвхөн гудамж талбай төдийгүй, албан үйлдвэрийн газар, айл өрх гэх мэтээр нийгмийн бүхий л түвшинд хавтгайрах шинжтэй боллоо. Энэхүү гаж үзэгдлийг засахад бүх нийтийн анхаарлыг хандуулж, нэн даруй өөрчлөлт гаргахгүй бол ардчилсан нийгэм, зах зээлийн харилцаа төлөвшин бэхжихэд бэрхшээл учруулах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийгмийн хэв журмыг сайжруулах талаар санаачлан өрнүүлж байгаа тодорхой алхмууд, Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг хүлээж ирсэн юм. Уг асуудалд манай улсын төрийн бүх байгууллагууд онцгой анхаарч, бодитой олон талт арга хэмжээнүүдийг авч байгааг бид бүхэн мэдэж байгаа. Гэхдээ хийх ажлынхаа арга хэлбэрийг улам боловсронгуй болгож, үр өгөөжийг дээшлүүлж, гаргасан шийдвэр, зохиосон ажлынхаа хэрэгжилтэнд хяналт тавих талаар төрийн бүх байгууллага хойшдоо түлхүү анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгэн цагийн кампани болгон орхих, хүний эрх, ардчилсан хэм хэмжээг зөрчих зэрэг гажуудал гаргахгүйгээр хуулийн хүрээнд орчин үеийн соёл иргэншилт улс орны нөхцөлд тохирох хэрэгслээр явуулах нь чухал гэдгийг тэмдэглэн хэлэхэд илүүдэхгүй бизээ. Манай парламент өмнөх чуулганаараа Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тус оронд пгүүх эрх мэдлийг төлөвшүүлэхэд чиглэсэн анхны бодитой
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw