Монгол улсын парламент - боть 1

162 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Парламентын сонгуулийн хэлбэр, санал хураах, тоолох аргачлалаас шалтгаалан сонгуулийн дүн бодит байдлаас зөрөх тохиолдол гардаг ч үнэмлэхгүй олонхи болсон хэсгийн бодлогоос монголчуудын шинэ сонголтын хувь заяа бүрэн шалтгаалах болж байгааг Улсын Их Хуралд орсон цөөнхийн зүгээс нэг бус удаа сануулж байсан. Сонгуулийн дүн бодит байдлаас зөрсөн эсвэл парламентад нэг тал нь хэт олонхи нөгөө нь хэт цөөнхи болсон тохиолдолд олонхи нь цөөнхийнхөө эрхийн чадамжийг нэмэгдүүлэх байдлаар төрийн бодлогыг тодорхойлоход эрх зүйн хувьд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь төр улсаа бодож ажиллах түүхэн ачаа үүрсэн хэний ч хувьд их ухаан зарах асуудал биш байдаг. Манай олонхийн зүгээс хийх ийм алхам Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс ус агаар шиг хэрэгтэй байлаа. Гэтэл МАХН-аас Улсын Их Хуралд сууж буй гишүүдийн дийлэнх нь Улсын Их Хурал дахь цөөнхөөс төрийн тогтвортой байдлын төлөө олонхийн өмнөөс арга буюу цөөнхийн статусын тухай тавьсан асууддыг эрх мэдэл авах гэсэн оролдлого мэтээр сэжиглэн хий хөөргөдөж эхэлсэн нь уг асууддыг эрүүл аргаар шийдвэрлэх боломжгүй болгосон юм. Энэ нь Улсын Их Хурлын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахын утга учрыг алдагдуулсан төдийгүй МАХН-ын бүлэг өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлэн хуульчилах, өөртөө төсөвтэй байх түүнийгээ бие даан зарцуулах эрхээ баталгаажуулах шалтаг болж уг хуулийн зарчмын шинжтэй өөрчлөлт хязгаарлагдсан юм. МҮАН, МСДН-аас Улсын Их Хуралд суугаа гишүүд ямар нэг эрх мэдлийг энд суугаа МАХН-ын гишүүдээс гуйсан бус сонгуулийн дүнд Монгол Улсын Парлемент ямар ч бүрэлдэхүүнтэй бүрэлдлээ гэсэн түүнийгээ хуулийн хүрээнд зохицуулаад ажиллаж чаддаг тийм тогтолцоог хойшид бүрэлдүүлж өгөх нь бид бүхний үүрэг гэж үзсэн юм. Монголд парламентат ёс бидний үйл ажиллагаа, бидний тогтоож буй хууль дүрмээр улам боловсронгуй болох эхлэл тавигдах ёстойгоос биш Та биднээр дуусгавар болохгүй нь лавтай. Хэрэв бид өнөөгийн хэв маягаар цаашид ажиллаад байвал өнөөдрийн хэт олонхийн хувь заяа цөөнхөд ногдож болохыг үгүйсгэх аргагүй. Ийм маягийн сохор аз бидний хэнд ч хэрэггүй. Харин Монголын ард түмэн ямар бүтэц бүхий парламенттай байхыг хүснэ, түүний дагуу манай хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллага бүрэлдэх ёстой. Үүний төлөө Монголд хуулиар баталгаажсан эрх бас үүрэгтэй цорын ганц байгууллагын гишүүд Та бид санаа зовохгүй юм бол, Та бид үүссэн нөхцөл байдлын шалтгаан, учир утгыг мэдэрч ажиллахгүй юм бол бидний хийх ажлыг хэн ч хийхгүй гэдгийг дахин анхааруулья! Улсын Их Хурлын хуулинд өөрчлөлт оруулах саналыг бид зөвхөн олонхи цөөнхийн эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар хязгаарлаагүй юм. Улсын Их Хурлын байнгын хороодын тоог 2 дахин цөөлж, төсвийн хяналтын ёс зүйн дэд хороог шинээр байгуулахыг бид санал болгосон. Эдгээрийн аль ч олонхийн ташаалд нийцээгүй. Улсын Их Хурал өөрөө бүтцийн хувьд чадварлаг, цомхон, хууль тогтоогчид нь өөрсдөө чанд зохион байгуулалт, хяналт, ёс суртахууны өндөр түвшинд байж чадаж гэмээж нь Засгийн газартаа, түүгээр ч барахгүй улс орны хэмжээнд төр, засгийн бүх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw