МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 З ӨМНӨХ ҮГ Монгол Улсад орчин уеийн ардчилсан нийгмийн улс төрийн тогтолцооны гол цөм болсон байнгын ажиллагаатай парламент байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдугээ 15 жил болж байна. Арван таван жил гэдэг бол монголын төр ёсны хөлгөн их түүхийн дэвсгэр дээр буулгаж харвал ахар богино хугацаа мэт боловч өнөөгийн эрэн үеийн эрчимтэй хөгжлийн алхаанд дүйцүүлж үзвэл тийм ч бага биш хугацаа юм. Энэ үе бол Монгол Улсад орчин үеийн ардчилсан парламентат ёс үүсэн бий болж төлөвшин хөгжсөн түүхэн ололт амжилт, баялаг туршлага, сургамж бүхий он жилүүд байлаа. Одоогоос 15 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Улсын Бага Хурал” байгуулагдсанаар Монгол төрийн түүхнээ байнгын ажиллагаатай парламентын намтар түүхийн хуудас эхэлсэн билээ. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах ардчилсан зарчмын хүрээнд парламентын засаглалын шинэ сонголт хийж, бодлого тодорхойлох, хууль тогтоох төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч ардчилсан институтийн тулгын чулууг тавьсан юм. Анхны байнгын ажиллагаатай парламент -Улсын Бага Хурал олон улсын жишгээр бол хоёр шаттай парламентын гэж нэрлэж болох шилжилтийн шинжтэй засаглалын өвөрмөц хэлбэрийн нөхцөлд үр нөлөөтэй ажиллаж монголын нийгмийн тогтолцоог эрс өөрчлөх шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан АИХ-аар батлуулсан, ардчилал, зах зээлд шилжих эхэн үеийн суурь хуулиудыг батлан эрх зуйн шинэтгэлийг эхлүүлсэн, парламентат ёсны төлөвшлийн анхны ерөнхий жишгийг тогтоож өгсөн зэргээрээ Монгол Улсын нэн шинэхэн түүхэнд мартагдашгүй гавъяатайгаар тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу Улсын Бага Хурал ээлжит чуулганыг жилд хоёр удаа 50-иас доошгүй ажлын өдөр хуралдуулж байв. УБХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн 1 жил 10 сарын хугацаанд ээлжит чуулган 5, ээлжит бус чуулган 3 удаа хийж, 70 шахам хууль, олон арван тогтоол шийдвэрийг батлан гаргажээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу бүх ард тумнээсээ сонгогдож ажилласан парламентууд эх орондоо ардчилсан өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжих эрх зүйн шинэтгэлийг дэс дараатай үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байлаа. Улсын Их Хурлыг сонгох анхны сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /1992-1996/ ээлжит болон ээлжит бус чуулган 10 гаруй удаа хийж, 370 гаруй хууль, 380-аад тогтоол баталжээ. Улсын Их Хурлыг сонгох хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw