16 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I талаар хангах, төр, иргэний хоорондын харилцаанд харилцан эрх, үүрэг хүлээх, тэдгээрийн эдийн засаг, улс төр, хууль зүйн баталгааг тогтоож хэрэгжүүлэх явдал Улсын Бага Хурлын нэг гол зангилаа асуудал болно. Ингэхдээ Улсын Бага Хурал нь Засгийн газар, төр, олон нийтийн бусад байгууллагатай хамтран ажиллах талаар онцгойлон анхаарах ёстой юм. Улсын Бага Хурлын үйл ажиллагаа нь ард түмний өөрөө удирдах ёсны гол гол хэлбэрүүдийг тогтоон хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд энэ нь нам, олон нийтийн байгууллага, улс төр, олон түмний бусад хүчний зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх үйл явцад төрийн хяналт тавих явдал мөн. Ингэснээр хууль цаазат төр нь манай улс төрийн тогтолцооны цөм болох нэг боломж бүрдэнэ. Монголын төрийн байгуулалтын тогтолцоо, түүний дотроос хууль хамгаалах хийгээд хяналт шалгалтын байгууллагуудын зохин байгуулалт, үйл ажиллагааны зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай болж байна. Энэ талаар ч Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаас анхныхаа үүрэг даалгавар авлаа. Юуны өмнө төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхлэх асуудлуудынх нь давхардлыг арилгах, хутгалдан холилдож хөл толгойгоо олохоо больдог нэг төрлийн асуудлаар төрийн байгууллагууд шил шилээ даран хөөцөлдөн хяналт шалгалт явуулж элдэв янзын бичиг баримт, мэдээ цуглуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монгол Улсын төр, улс төр, нийгэм, эдийн засгийн байгуулалтын тогтолцоог бүхэлд нь нэгдмэлээр өөрчлөн хөгжүүлэх явцад манай парламент ёсыг хэрэгжүүлэх гол хэлбэр нь болсон Улсын Бага Хуралд шийдвэрлэх зорилт багагүй ногдож байгааг тэмдэглээд БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Та бидний зорьсон зорилго сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.1 Чуулганы нээлт дээр БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1990.09.13 БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, хүндэт нөхөд өө! БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан ихээхэн ажил хэрэгч, ардчилсан, ил тод байдалд болж, хоёрхон хоногийн өмнө ажлаа амжилттай дуусган өндөрлөлөө. Энэ өдрүүдэд төрийнхээ шинэ тогтолцоог бодитойгоор хэрэгжүүлэн төлөвшүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага - БНМАУ-ын Бага Хурлыг сонгон бүрэлдүүлснийг манай ард түмэн сэтгэл нэн ханамжтай хүлээн авлаа. Улсын Бага Хурал өнөөдөр анхдугаар чуулганаа ёслол төгөлдөр нээж байгаа энэ ялдамд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw