Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 111 үүргээ хэрэгжүүлж, хяналт шалгалтын ажилд оролцсон. Энэ бүгдийг холбогдох байнгын хороод дээр дүгнэн ярилцах нь зүйтэй. Улсын Их Хурлын Тамгын газар Их Хурлын үйл ажиллагааг амжилттай явуулахад өмнөх чуулганы үеийнхээс илүү их идэвх санаачилгатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлнэ гэдэгт Их Хурал найдаж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эх орны хувь заяанд онцгой ач холбогдолтой нийгмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зорилтын эрх зүйн үндэс суурийг тавих ээлжит шатны ажил эхэллээ. Та бүхэн бие оюуны алжаалаа тайлж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон парламентад ажиллах мэдлэг, дадлагатайгаар эх орныхоо төв орон нутгийн амьдралтай танилцаж, шинэ санал дүгнэлттэйгээр, нэг үгээр хэлэхэд уяа сойлго нь жигдрэн, хуралдааныхаа танхимд хүрэлцэн ирсэн байх гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.18 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1993.10.04 Улсын Их Хурлын Хүндэт дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ! Монгол Улсын иргэд ээ! ноёд хатагтай нар аа! Монгол Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа эхэллээ. Чуулганы чөлөөт цагаар Улсын Их Хурлын гишүүд тус тусынхаа сонгуулийн тойрог, орон нутгаар явж, олон түмэнтэй уулзан, амьдрал ахуйтай нь танилцаж, ард түмэн, юу шаардаж, юу хүсч, хүлээж байгаа талаар өргөн мэдлэгтэй ирсэн нь лавтай. Одоо олон түмний шаардаад, хүсээд байгаа зүйлүүдийг засаг төрийн бодлогод хэрхэн яаж тусгах талаар Улсын Их Хурлын гишүүд та бүгд ярилцаж, шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Өнөөгийн Монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдал бүхэлдээ сайн биш байна гэдэгтэй Улсын Их Хурлын гишүүд та бүгд санал нэгдэнэ гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үнийг чөлөөлж, валютын чөлөөт ханшинд шилжих зэрэг хэд хэдэн зоримог арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүнийг нь олон улсын байгууллагууд, тухайлбал Олон улсын валютын сан, хандивлагч орнууд нааштай үнэлж байгаа юм. Гэвч Засгийн газарт тайвшрах үндэс байхгүй. Эдийн засагт гарч буй зарим нэг нааштай үзүүлэлт нь манай ардчилсан өөрчлөлт, ард түмний амьдралыг тодорхойлогч хүчин болж чадаагүй байна. Нэн ялангуяа эдийн засгийн уналт, тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа нь нийгмийн бүх асуудлыг хүндрүүлэх хүчин зүйл болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw