154 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I гарч байгаатай холбож үзэх үндэс бий. Нөгөө талаар үйлдвэрлэл дэмжих нэрийн дор зээл түгээх явдал ихэссэнтэй ч бас холбоотой байж болох юм. Гэхдээ ханшийн энэ өөрчлөлт нь чөлөөт эдийн засгийн нөхцөлд байдаг хэвийн хэлбэлзлийн хүрээнээс гараагүй байна гэж үзэж байна. Шаардлагатай үед Монголбанк чөлөөт валют худалдах замаар валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулах боломжтой бөгөөд, энэ арга хэмжээнд хүрэлцэхүйц валютын нөөц бий. Бүхэлд нь авч үзвэл эдийн засгийн амьдралд зах зээлийн харилцаа гүнзгийрч, макро түвшний гол үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байна. Нийгмийн сэтгэхүй өөрчлөгдөж байна. Хүн амын дийлэнх хэсэг нь зах зээлийн нөхцөлд ажиллаж амьдрах арга ухаанаа эрэлхийлж, хийж бүтээх сэтгэлгээ давамгайлах хандлага ажиглагдаж байна. Үүний тодорхой жишээ нь ихэнх аймаг орон нутгийн нөөц бололцоогоо ашиглан үр тариалж, гурил, арвайн гурил, шар будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж байгаа явдал юм. Одоо улсын хэмжээгээр гурилын 300 орчим, талх, нарийн боовны 430, мах боловсруулах 38, сүү цагаан идээний 110, ундаа үйлдвэрлэдэг 94 жижиг үйдвэр, цех ажиллаж байна. Мод, арьс шир боловсруулах, эсгий, эсгий гутал, гар хивс, лаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон арван жижиг үйлдвэрүүд ажиллаж байна. Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган зэрэг аймагт шороон ордоос алт олборлох ажил эрчимжих хандлагатай боллоо. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Эдийн засгийн амьдралд гарч байгаа эдгээр нааштай эхлэлийг бататгахын зэрэгцээ үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, эдийн засгийн чадавхийг сэргэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй боловсруулж, ээлж дараатай хэрэгжүүлэх явдал хамгийн чухал зорилт болж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас цаашид анхаарахаар төлөвлөж байгаа зарим асуудлын талаар товч ярья. Нэгдүгээрт нь, Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр энэ онд тодорхой ахиц гаргахад өдөр тутмын ажилд хүч анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ асуудалд хандахдаа хуваарилалтын хуучин арга барилыг сэргээхгүй, харин зах зээлийн эдийн засгийн зохицуулалтын арга механизмыг илүү өгөөжтэй ашиглахыг чармайж байна. Эдийн засгийн өндөр инфляцид дахин нэрвүүлэхгүй байх, үнэ ханшийг тотворжуулахад чиглэгдсэн макро түвшний зохицуулалтын арга хэрэгслэлийг ашиглахын хамт үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулах эрх зүй, эдийн засгийн тааламжтай орчин бүрдүүлэх чиглэлээр оны эхнээс зарим арга хэмжээ авч эхлээд байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин, техник, сэлбэг хэрэгслийг гаднаас оруулахад авдаг гаалийн татварыг 50 хувь хөнгөлж, гадаад орны захиалгын дагуу үйлдвэрлэж экспортод гаргах, оёмол хувцасны үйлдвэрлэлд шаардагдах импортын үндсэн туслах материалыг худалдааны татвараас шууд чөлөөлөх арга хэмжээ авлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw