42 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хооронд шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах явдал мөн. Цаашид гадаад орнуудтай хамтран хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон нийтийн чармайлтыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй байна. Ингэснээр парламентын байнгын хороод өөр өөрсдийн хариуцан буй тодорхой асуудлаар харилцан мэдээлэл материал солилцох, туршлага судлах, түүгээр ч үл барам олон улсын хэмжээнд тодорхой асуудлаар хамтран ажиллах боломжтой юм. Хүмүүсийн дотор Улсын Бага Хурлын цалин, тусгай хангамж гэгчийн тухай багагүй яригдсан болохоор Улсын Бага Хурлын зардал төсөвтэй холбогдсон зарим асуудлыг та бүхэндээ толилуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Улсын Бага Хурлын гишүүний сарын дундаж цалин шимтгэлийн хамт 1567 төгрөг, үүнээс авдаг нь 1300 төгрөг /хуучин ханшаар/, сарын томилолт, унааны хөлс дунджаар 1026 төгрөг, бичиг хэргийн, хэвлэл, олшруулах зардал 174 төгрөг, яриа, цахилгаан, телефон, шуудангийн зардал 94 төгрөг, хуралдааны зардалд 492 төгрөг, нийтдээ 3354 төгрөг төлөвлөсөн бөгөөд Тамгын газрын нэг ажилтанд оногдох төсөвт зардал үүнээс 2 дахин бага байна. Гэхдээ үндсэн цалингаас гадуур шаардагддаг эдгээр зардал төр, олон нийтийн бусад аль ч байгууллагын ажилтан, албан тушаалтанд зарцуулдаг зүйлүүдийг та бүхэн мэдэх улсууд аа. Мөнгөний хуваарийн өөрчлөлтөөс жилийн төсөв 1,75 коэффициентээр өссөн. Жилийн дунджаар нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 3,4 дахин, автомашин үйлчилгээний тариф 3,4 дахин нэмэгдсэн боловч лимитээр тооцвол хэмнэлттэй гарч байгаа юм. Улсын Бага Хурлын гишүүдэд батлагдсан төсөвт зардлаас өөр ямар нэг илүү хангамж байхгүй гэдгийг цохон тэмдэглэе. 3. Улсын Бага Хурлын хууль тогтоох, зохион байгуулах, хянан шалгах ажлыг цаашид сайжруулах нь тулгамдсан зорилт мөн. Хүндэт депутатууд аа, Ардын Их Хурлын хоёр хуралдааны хооронд Улсын Бага Хурлаас хийсэн ажлыг хураангуйлж та нөхдөд товч тайлагнахад ийм байна. Бидний гол зорилт бол Ардын Их Хурлын энэ хуралдаанаас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу дараачийн сонгуулиар бий болох Улсын Их Хуралд парламентат ёсны бэлтгэл, үйл ажиллагааны бага боловч үр өгөөжтэй, сайн уламжлал үлдээх явдал мөн. Хэлэхэд амархан боловч энэ тийм ч амархан ажил биш ээ. Тэгэхдээ өнгөрсөн нэг жилийнхээ үйл ажиллагааны туршлагаар бий болгосон нааштай соёолсон үр бүрийг нандигнан хамгаалж, улмаар хөгжүүлж чадвал дараагийн Улсын Их Хуралд өвлүүлэх юм бас ч бий гэдгийг би хэлэхийг хүсч байна. Гэвч бидний үйл ажиллагаандаа ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хууль тогтоох, зохион байгуулах, хянан шалгах арга барилаа улам боловсронгуй болгох ёстой юм. Улсын Бага Хурал хянан шалгах, зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн тухай би дээр хэлсэн. Улсын Бага Хурлын хууль тогтоох
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw