Монгол улсын парламент - боть 1

82 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ардчилсан орос оронтой сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд зохицуулан хөгжүүлэх, түүнчлэн БНХАУ- тай харилцан тохиролцсон зарчмын хүрээнд найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал манай гадаад бодлогын чухал зорилт байх болно. Ази, Номхон далайн бүсэд идэвхтэй гадаад бодлого явуулах чиг шугам тууштай баримтална. НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцон, олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдгээрийн үүрэг, нөлөөг чиглүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжинэ. Европын эдийн засгийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж, гадаад худалдааг өргөтгөхийн зэрэгцээ Монголд уг нийгэмлэгийн гишүүн орнуудаас хөрөнгө оруулах өргөн бололцоог нээж өгөхийг эрмэлзэнэ. Эдийн засгийн гадаад харилцааг бүх талаар идэвхжүүлэн, эдийн засгийг тогтворжуулж, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавихад хамтын ажиллагааг чиглүүлэн, Монгол Улс хамтран ажиллагч талынхаа итгэлийг хүлээж, удаан хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх арга хэмжээ авна. Гадаад худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оролцож байгаа монголын байгууллагууд гэрээгээр хүлээх үүргээ олон улсын хэм хэмжээний дагуу заавал биелүүлж байх хариуцлагыг өндөржүүлнэ. Гадаад худалдааны төрийн нэгдсэн бодлогын хүрээнд өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжээс гадаад худалдааг үр ашигтай, чөлөөтэй эрхлэх нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагаагий нь уялдуулан зохицуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж байх болно. Гадаад орон олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийг чиглэсэн зорилготой, оновчтой ашиглах асуудлыг Засгийн газрын байнгын анхааралд байлгана. Зээл тусламжийн хөрөнгийг цаашдаа гол төлөв эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээний дунд болон урт хугацааны төсөл хэрэгжүүлэхэд ашиглах зорилт тавьж байна. Монгол Улсын нутагт гадаадын түншүүдээс худалдаа, үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулах санаачилгыг хөхиүлэн дэмжиж, тааламжтай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Энэ зорилгоор юуны урьд гадаадын хөрөнгө оруулалттай холбогдсон хууль тогтоомжийн актыг цэгцэлж шинэчлэх шаардлагатай байна. Их Хурлын Хүндэт дарга, эрхэм гишүүд ээ! Манай Засгийн газар үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд явуулж ард түмнийхээ сайн сайхан аж төрөх, монгол хүний бүх талын хөгжлийг хангахад чиглүүлэх болно. Засгийн газар хүний сайн сайхны төлөө гэсэн бодлогыг томъёолохдоо өнгөрсөн үеэс уламжлан ирсэн бэлэнчлэх сэтгэлгээний гай гамшгийг даван туулж, хүн бүр сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэж ажилладаг, гэр бүл, үр хүүхэд, эх орон ард түмнийхээ төлөө өндөр хариуцлага хүлээдэг байх. Төр, засаг нь ард түмнийхээ эрх чөлөөтэй, амар тайван аж төрөх, хөдөлмөрлөх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй үүргийн зохицолдоог төлөвшүүлэх зарчмыг иш үндэс болгож байна

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw