Монгол улсын парламент - боть 1

78 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хорогдлын талаар ханган нийлүүлэгч байгууллага болон худалдан авагч, дэлгүүрүүдийн хооронд нарийн хэлцэл байгуулдаг болгож, түүнд төр, олон нийтийн зүгээс тавих хяналтыг хүчтэй болгох нь чухал гэж үзэж байна. Max, талх, гурилын хэрэгцээ бүрэн хангагдах хүртэл картаар хуваарилдаг журмыг нэг хэсэгтээ хэвээр хадгалах болно. Картаар хуваарилах шаардлагагүй болох тэр цаг төдийлөн холгүй болов уу гэж найдаж байна. Төгрөгийн чөлөөт ханштай харьцах, нэгдсэн ханштай болох чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авахаар хөтөлбөрт тусгаж байна. Тэгэхдээ жолоодлогүй инфляци зохих аюулаас сэрэмжлэхийн тулд энэ талаар хийх алхам бүрийг зээл, санхүүгийн хатуу бодлоготой хослох зорилт тавьж байна. Өмч хувьчилж, үнэ чөлөөлөн, үндэсний валютын нэгдсэн ханштай болох ээлж дараатай алхам хийхийн хамт төсөв, мөнгө, зээлийн хатуу бодлого явуулах нь эдийн засгийг тогтворжуулж, зах зээлийн харилцааг хэвшүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй гэж Засгийн газар үзэж байна. Энэ чиглэлээр авах арга хэмжээг мөрийн хөтөлбөрт товч тодорхой тусгахыг эрмэлзсэн. Улс орны хөгжлийн ойрын болон хэтийн зорилт, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг харгалзан бүтцийн хийгээд тэргүүлэх чиглэлийн оновчтой төлөвлөгөө боловсруулж, эдийн засгийн бодлогыг түүнд захируулах явдал нь аль ч орны төр эдийн засгийн газрын анхаарлын төвд байдаг гол асуудал гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Ийм цогц бодлогогүйгээр гадаад эдийн засгийн харилцааг амжилттай хөгжүүлэх бололцоогүйг манай орны туршлага ч тодорхой харуулж байна. Үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн бодлогын талаар: Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавих гол нөхцлийн нэг нь үйлдвэрлэлийн уналтыг зогсоож улмаар тууштай нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар дараах тэргүүлэх чиглэлүүдэд хүч анхаарлаа төвлөрүүлэх болно. 1. Эдийн засгийн аюулгүй байдлын тухай ойлголтод хүнсний хангамж онцгой байр эзэлдэг билээ. Өнөөдөр манайд хүнсний асуудал нэн хурц байна. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар үйл ажиллагааныхаа эхний хоёр жилд юуны өмнө мах, гурил, талх зэрэг хүн амын чухал хэрэгцээт хүнсний барааны хомсдолыг арилгах, дараагийн жилүүдэд монгол хүний физиологийн нормыг хангахуйц хэмжээнд хүргэх зорилт дэвшүүлж байна. Уг зорилтын хүрээнд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр боловсруулсан Засгийн газрын төслүүдийг хэрэгжүүлэх, айл өрх, иргэн бүр нөөц бололцоог дээд зэргээр дайчлан хүнсний хэрэгцээг хангах нөхцөл бүрдүүлэх тодорхой арга хэмжээ авахаар хөтөлбөрт тусгасан. 2. Улс орон валютын нөөц бий болгох, төлбөрийн чадварыг сайжруулахын тулд экспортын чиглэлийн үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх чиглэл баримтална. Тэгэхдээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, цөөн тооны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илүү урамшуулж, гадаад зах зээлд нэвтрэх бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw