44 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I болтол аппаратын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийг төдийлөн оновчтой зохион байгуулж бас чадаагүй байна. Улсын Бага Хурлын гишүүдэд мэргэжлийн туслалцаа, шаардлагатай мэдээллээр ихээхэн дутагдаж байна. Хууль боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбогдсон техник асуудлуудыг ч Улсын Бага Хурлын гишүүд хариуцан гүйцэтгэхэд хүрч байна. Үүнтэй холбогдуулан Улсьш Бага Хурлын гишүүд, байнгын хороо, аппаратын зохион байгуулалт, уялдаа холбоо, харилцан хамаарлыг оновчтой болгох шаардлага Улсын Бага Хурлын энэ талаарх саналын төслийн тухай бид дээр ярьсан. Улсын Бага Хурлын гишүүд хууль зүйн зөвлөгөө, судалгаагаар дутагдаж байгааг дахин тэмдэглэе. Цаашид Улсын Бага Хурлын 2-3 гишүүн бүр нэг зөвлөгчтэй байх, шаардлагатай мэдээлэл, судалгаа, тооцоо олох, олон түмний санаа бодлыг судлахад Улсын Бага Хурлын гишүүдэд тусалж байх, өөрөөр хэлбэл, аппарат нь Улсын Бага Хурал, түүний гишүүдэд шууд үйлчилж байхаар одоогийн Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Парламентын оюуны мэддэгийн өндөр шаардлагыг цаашид дан зөвлөгч нарын хүчээр хангах бололцоогүй юм. Энэ шаарддагын үүднээс төр, эрх зүйн шинжлэх ухааны ултай судалгаагаар хангах, ажилтныг мэргэжил дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд туслуулах зорилгоор Улсын Бага Хурлын дэргэд Төр, нийгэм судлалын академи байгууллаа. Одоогоор тус академийн ажил эхлэлийн төдий байгаа бөгөөд түүнийг бэхжүүлэх талаар Улсын Бага Хурал, академийн удирдлага тодорхой алхмууд хийх ёстой. Хамгийн сайн хууль байсан ч тэр нь аяндаа үйлчилдэггүй юм. Үүний тулд хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг түүний төслийг боловсруулах үеэс эхлэх нь зүйтэй. Энд юуны өмнө судалгаа тооцоо хийх, төлөвлөх, боловсруулах ажил хамаарна. Харин хууль нэгэнт батлагдсан тохиолдолд түүнтэй холбоотойгоор үйлчлэх зайлшгүй шаардлагатай эрх зүйн актуудыг гаргах, шинэ хуулийн үйлчлэлд харшилж байгаа хууль тогтоомжийн хуучин актуудыг хүчингүй болсонд тооцох, мөн хууль тогтоомжийн зарим актад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг шуурхай болгох шаардлагатай байна. Энэ ажилд Засгийн газар, яам, улсын хороо, тусгай газар, үйлдвэр, аж ахуйн нэгж бүр их зүйл хийх ёстой. Чухам ийм ажлыг хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн цаг алдалгүй хийдэггүйгээс хожим нь ямар нэг дүрэм заавар гаргах эрхийг өөртөө олж аваад түүндээ элдэв гох, дэгээ болсон заалт оруулдгийг зогсоох ёстой. Төр засгийн байгууллагаас анхаарвал зохих өөр нэг чухал асуудал бол хуулийг тайлбарлах, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал мөн. Хууль мэдэхгүйгээс иргэд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж буюу хамгаалуулж чадахгүй өнгөрөх, албан тушаалтан ч нийгэм, иргэдийг хохироодог тохиолдол гарсаар байна. Иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх талаар Хууль зүйн яам, орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаад дорвитой ажил хийхгүй байгааг хэлэх хэрэгтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw