134 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I саналаа солилцох, уламжлал болон тогтсон ажлаа та бид мөн гүйцэтгэнэ. Парламентын гадаад харилцааны хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээнд гишүүдээ ч оролцуулна. Хамгийн гол нь дараагийнхаа чуулганы бэлтгэлийг сайтар хангаж жин тан болгох чиглэлээр сайтар ажиллах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, чуулганы завсарлагаагаар хуралдаан хийж байснаас дутахгүй ажилтай байх нээ. Энэ чуулганы үйл ажиллагааг үр бүтээлтэй, амжилттай болгоход хүчин чармайн зүтгэсэн эрхэм гишүүд та бүхэнд талархаж байна. Энэ талархал манай найдвартай ар тал, Тамгын газрын ажилтнууд маань мөн хамаарч байгаа. Улсын Их Хурлын үйл ажиллагааг маань үнэн бодитой, олон түмэн сонгогчид хүргэхийг хичээн зүтгэж бидэнтэйгээ хамт хуралддаг хэвлэл мэдээллийн ажилтнууддаа баярласнаа илэрхийлье. Ард олондоо хандаж тарган тавтай өвөлжиж, тахиа жилээ амжилт бүтээлээр үдэж нохой жилтэйгээ баяр баясгалан, эрүүл энх золгохын өлзий дэмбэрэлт ерөөлийг өргөн дэвшүүлье. Улсын Их Хурлын намрын чуулганы ажиллагаа хаасныг мэдэгдье.22 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1994 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1994.03.15 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын дунд сарын шинийн 3-ны энэ өдөр Улсын Их Хурал ээлжит чуулганаа эхэлж байна. Тус чуулганаар хэлэлцэх асуудлыг Та бид өнгөрсөн чуулганы төгсгөлд ярилцан шийдвэрлэж хууль тогтоох бодлогоо тогтоосон билээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн хууль тогтоомжууд Улсын Их Хурлаар батлагдсанаар төрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зах зээлийн харилцааг хөгжүүлэх, шүүх засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлэх, нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ээлжит алхмууд хийгдэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан ардчилал шинэчлэлийн замаар тууштай урагшилж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх Үндсэн хуулийн тулгуур заалт, төрийн бодлогод зохих байр сууриа эзлэн хэрэгжиж байна. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу улс төр, нийгмийн амьдралыг зохицуулах гол гол хуулиудыг Улсын Их Хурал батлан гаргасан билээ. Тэдгээрт үндэслэн төрийн дээд өндөрлөгүүд болон орон нутгийн төрийн байгууллагуудын тогтолцоо бүрэлдэн бий болж үйл ажиллагаагаа явуулж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw