Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 173 Нэг талаас шүүх ажиллагааны эдийн засгийн баталгааг хангах үүргээ төр ёсчлон биелүүлэх, нөгөө талаас иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас шүүхийн үйл ажиллагааны талаар гаргаж байгаа шүүмжлэлийг тусган авч ажиллах нь шүүхийн ажилд нэн тустай байх билээ. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдлыг хангах Үндсэн хуулиар ногдсон төрийн үүргийг хэрэгжүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын хууль тогтоох бодлогын нэг гол чиглэл явж ирсэн. Батлан хамгаалах, Хилийн, Иргэний хамгаалалтын хуулиуд батлагдан хэрэгжиж байна. Улсын Их Хурал энэ чуулганаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, Цэргийн номлолыг баталж энэ чиглэлээр төрийн бодлогыг тодорхойлж өглөө. Төрийн бодлогын нэн чухал эдгээр асуудлыг ажил хэрэг болгох, арга механизмыг тодорхойлж хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болно. Өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн шинэчлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудал хууль тогтоох бодлогын төвд явж ирлээ. Төсөв, мөнгө, валют, татвар гадаадын хөрөнгө оруулалт, нябо бүртгэл, статистик зэрэг эдийн засгийн суурь харилцааны хуулиуд батлагдаж, олон хэвшил бүхий эдийн засгийг буй болгоход зохих алхам хийсэн гэж үзэж байна. Аж ахуй, бизнес эрхлэгчдэд өмчлөгчийн харилцааны гол хууль болох Иргэний хууль, мөн түүнчлэн, эдийн засгийн шинэ харилцаанд чухал үүрэгтэй Газрын тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг ирэх чуулганаар хийж батлах нь та бидний өмнө хүлээгдэж байгаа даруй шийдвэрлэх зорилт мөн. Төсөв хэмнэх, удирдлагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зардал хямдруулах, аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд буй болсон өрийн сүлжээг задлан цэгцэлж барагдуулах, банкны зээлийн хүүг бууруулах, үйлдвэрлэл дэмжих зэрэг эдийн засгийн тулгамдсан асуудлууд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын анхааралд ямагт байж энэ чиглэлээр хэрэгжүүлэх хяналтаа өндөржүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ чуулганаар та бид нийгмийн даатгалын багц хууль батлан гаргалаа. Нийгмийн халамжийн тогтолцоо, зах зээлийн нийтлэг жишгээр даатгалын зарчмаар хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангаж ард иргэдэд нийгмийн даатгалын тогтолцооны талаар бодитой ойлголт өгөх, сурталчилгааны ажлыг Засгийн газар оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Энэ ажилд Улсын Их Хурлын тухайн асуудал хариуцсан байнгын хорооны хяналт шахалт шаардлага чухал гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Олон Улсын гэрээнүүдийг соёрхон баталж, гадаадын хэд хэдэн оронтой дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргалаа. Эдгээрийн дотор хоёр их хөрштэйгээ байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ онцгой чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэж байна. Та бид соёл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw