176 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I УЛСЫН ИХ ХУРЛЫН 1994 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1994.09.22 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм нөхөд өө! Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны хоёр дахь хагасын гараагаа эхэлж байна. Энэхүү чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа та бид өнгөрсөн чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Хэлэлцэх асуудлын дарааллыг захирамжаар тогтоосонтой эрхэм гишүүд танилцсан гэдэгт итгэж байна. Үүний зэрэгцээ хууль санаачлах эрх бүхий субьект бусад асуудлын хүрээнд ямар ч асуудлыг хэзээ ч хуулийн дагуу хэлэлцүүлэх бүрэн эрхээ эдлэх асуудал нээлттэй хэвээрээ байх болно. Чуулганы завсарлагаар эрхэм гишүүд, сонгогчидтойгоо уулзаж, ажил амьдралтай нь танилцан төрийн бодлогыг тайлбарлан таниулж иргэдийн санал бодол хүсэлтийг сонсоцгоосон, олон түмэн төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагаасаа нэн тэргүүнд юу хүсч байна гэдгийг танилцаж мэдэрцгээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд цалин мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, орон сууц, хоол хүнсний түрүүнд сахилга дэг журам зохион байгуулалт ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд төрийн механизмаа сайн ашиглаж өгөөчээ, төрийн байгууллагуудаа ажиллуулж өгөөчээ гэж хүсч та биднээс шаардаж байгаа, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар амны уншлага болгон ярьдаг боловч, зохион байгуулах, хянан шалгах, хариуцлага тооцох ажил орхигдсоор удлаа. Хоосон ярихаа багасгаж болохгүй бүтэхгүй зүйлийг засч залруулан зөв гольдрилд нь оруулах тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах цаг болсон гэж үзэж байна. Хууль, хуулийн заалт дутагдаад энэ асуудал хурцаар тавигдаж шийдэгдэхгүй байгаа бол тэр үгүйлэгдэж байгаа хуулийг нь та бид цаг алдалгүй баталж өгье. Гүйцэтгэх, хэрэгжүүлэх байгууллагын ажилтнуудын хариуцлагаас шалтгаалан ажил цалгардаж байгаа бол Улсын Их Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу шахаж шаардаж хариуцлага тооцож байя. Нийгэм улс төр, эдийн засгийн болон бусад учир шалтгаан байгаа бол түүнийгээ судалж шийдвэрлэх ажлыг зохион байгуулъя. Энэчлэн Улсын Их Хурлын Байнгын хороод тодорхой зүйл рүү орж ажиллах шаардлагатай байна гэдгийг юуны өмнө хэлэхийг хүсч байна. Та нар хуулиа батлаад маргаж мэтгээд сууцгаагаад байдаг, баталсан хуулийг чинь мэдэж ухамсарлаж, хэрэгжүүлж байгаа байгууллага, ажилтан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw