Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үйл ажиллагаанд ч анхаарах асуудал цөөнгүй байна. Хууль санаачлагчийн дутуу дулимаг боловсруулсан төслийг Байнгын хороодод үндэслэлтэй судалж ярилцалгүйгээр Улсын Бага Хуралд оруулж үг үсгээр мэтгэлзэн цаг алдах явдал цөөнгүй гарч байлаа. Өнгөрсөн жил гаруй хугацаанд батлагдсан хуулиудын дийлэнх олонхийг санаачлагч нь Засгийн газар байлаа. Засгийн газар маань ч заримдаа хуулийг дутуу дулимаг боловсруулж, Улсын Бага Хуралд дамжуулчихдаг хандлага мэр сэр гарч байлаа. Гэхдээ Улсын Бага Хурал зөвхөн бусдын боловсруулсан хуулийг хүлээн авч хэлэлцдэг төдий үүрэгтэй байгаагүй гэдгийг хэлмээр байна. Хуулийн төслийг олон шаттай ярилцаж заримдаа бүхэл бүтэн үзэл баримтлалын чанартай өөрчлөлт хийх, нэмэлт судалгаа, дүгнэлт гаргах, найруулах, нэр томъёог хуулийн нэг мөр болгох зэргээр нухацтай ажиллах шаардлага гардаг юм. Бид хууль батлах асуудалд ингэж ханддаг, харин баталсан хуулиуд маань амьдралын шалгуурыг хэр дааж байна вэ гэдгийг хэлэхэд хараахан эрт байна. Үүнийг амьдрал бидэнд харуулна. Цаашид хуулийн төсөл боловсруулалтын чанар, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад судалгаа, дүгнэлт дагалдаж гарах эрх зүйн бусад актыг боловсруулахад Улсын Бага Хурлаас тавих шаардлагыг эрс өндөржүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийн төслийг мэргэжлийн хүмүүс, иргэдээр хэлэлцүүлж тэдний санаа бодлыг өргөн тусгах зарчмыг цаашид аль болохоор өргөжүүлэх нь зүйтэй. Ингэснээр хууль амьдралд нийцтэй, оновчтой болох үндэс нь бүрдэх юм. Нөгөө талаас төслийг иргэдээр хэлэлцүүлснээр уг хуулийг амьдралд гардан хэрэгжүүлэх, хэрэглэх, биелүүлэх эрх бүхий, эрх үүрэг бүхий иргэн, албан тушаалтны сэтгэл зүй, зохион байгуулалтын болон бусад талаар урьдчилан бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Хууль тогтоох ажлыг сайжруулахад хуулийг хэлэлцэж батлах үйл ажиллагааг ч гэсэн боловсронгуй болгох шаардлага байна. Хууль тогтоох ажлыг чанартай, шуурхай болгоход Улсын Бага Хурлын байнгын хорооны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Бусад орны парламентын туршлагаас үзэхэд холбогдох байнгын хороодын санал дүгнэлтийг Парламент нь хэлэлцэж зарчмын гол асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг учраас хууль хэлэлцэх ажлын дэг сайтай, унжирч сунжирдаггүй байна. Гэтэл өнөөдөр манай энэ ажлын гол хүнд нь байнгын хорооддоо бус, Улсын Бага Хуралдаа ногдож байгааг эргэн харах ёстой. Аливаа хууль бол улс төрийн бодлогын тодорхой илэрхийлэл мөн. Ийм учраас Улсын Бага Хуралд суудал эзэлсэн улс төрийн намууд ч гэсэн нэгэн адил хуулийн чанарт үзүүлэх нөлөөгөө сайжруулах бүрэн бололцоотой юм. Ингэхдээ хэт улс төржүүлэхгүй байх, аль нэг намын бодлого, байр суурийг тулгахгүй байх нь парламентат ёсны төрийн өндөр соёл мөн гэдгийг бид хаа хаанаа бодох ёстой. Улсын Бага Хурлын үйл ажиллагааг идэвхжүүлж, оновчтой боловсронгуй болгоход түүний аппарат их үүрэгтэй юм. Гэтэл бид өнөөдөр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw