МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 119 Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл цаг алдахгүй байх үүднээс түр зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, шүүх, цагдаа, гааль, прокурорын хариуцлагатай ажилтнууд орлого хөрөнгөө мэдүүлж, тэдэнд санхүүгийн хяналт хийх ажлыг зохион байгуулах эрх олгосон Улсын Их Хурлын тогтоолын төслийг та бүхэнд өргөн барьсан. Уг ажилд Цагдаагийн байгууллага, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг татан оролцуулах, тэдэнд эрх хэмжээ олгох талаар Улсын Их Хурал анхаарах хэрэгтэй байна. Гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчилтэй тэмцэх тэмцлийн тэргүүн шугаманд хэзээ ямагт ажиллаж байдаг Цагдаагийн байгууллагын орон тоо, боловсон хүчин, уналга, холбоо болон бусад техник хэрэгсэл, өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлэх бололцоогоор хангаж өгөх: Цагдаагийн байгууллагын тухай хуулийг даруй батлан гаргах нь төр, ард түмний эрх ашгаас урган гарсан ойрын зорилт мөн гэж үзэж байна. Төр, засгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг эрс сайжруулахгүйгээр нийгэмд дэг журам хангах бололцоогүй болох нь тодорхой байна. Энэ учраас төр засгийн хяналт шалгалтын тогтолцоог хянан үзэж боловсронгуй болгох, түүний эрх зүйн үндсийг шийдүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн дэг журмыг хангах чухал зэвсгийн нэг болох Захиргааны хариуцлагын тухай хууль гараад нэг жил шахам хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд энэ хуулийн зарим зүйлд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаас аргагүй байна. Улмаар Захиргааны хариуцлагын төрөлжсөн хууль батлан гаргах шаардлагатай нь харагдлаа. Энэчлэн нийгмийн дэг журам хангах, аливаа гэмт явдлаас нийгэм, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бусад хууль баримт бичгийг батлан гаргаж журамлах хэрэгтэй байгаа нь амьдрал, үйл ажиллагааны явцад тодорхой болж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол орон төр төвтэй олон намын тогтолцоонд шилжсээр даруй З гаруй жил боллоо. Төр хүчтэй байхын нэг чухал үндэс нь намууд хүчтэй байх явдал мөн. Төрийн эрх барихад хүчтэй нам хэрэгтэй. Төрд хүчтэй сөрөг хүчин ч хэрэгтэй. Улс төрийн намын хүч нь улс орноо удирдахад олон түмнийг хойноосоо дагуулах итгэл үнэмшил бүхий цэгцэрсэн үзэл баримтлалтай, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ард түмний дунд орж ажилладаг, улс орноо хамарсан зохион байгуулалтын бүтэцтэй, нэгдмэл сахилгатай байхад оршино. Энэ саналыг юуны өмнө Улсын Их Хуралд үнэмлэхүй олон суудалтай, Засгийн газраа дангаараа байгуулсан МАХН-д хандуулж байна. Би нэг жилийн өмнө Улсын Их Хурал дээр хэлсэн үгэндээ: ‘Төрийн жолоог дахиад л үндсэндээ ганцаараа атгах болсон энэ цаг үед л алдаж оносноо шударга дэнсэлж ард түмэндээ хэлэх, бодит байдлаас сургамж авч чадсан гэдгээ үйл хэргээрээ харуулах боломж МАХН-д яг одоо байна. Энэ бол олон дахин давтагдахгүй боломж ч байж магадгүй. Түүхэн хариуцлагын үүднээс ийм сайхан боломжийг дүүрэн ашиглавал зүйд нийцэх юм. Харин хэрэг дээрээ энэ бололцоог ашиглаж чадах эсэх нь
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw