Монгол улсын парламент - боть 1

52 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол үндэсний хийгээд иргэний эрх ашгийг хамтад нь хамгаална. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь төр, олон нийтийн, иргэний зохих хяналтын дор хуулийн хүрээнд ил тод ажиллах учиртай. Тухайлбал, Улсын Их Хурал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаанд зохих байнгын хороодоороо дамжуулан хяналт тавихаар заасан. Улсын Бага Хурлын эрхэм гишүүд ээ! Үндэсний аюулгүй байдал хангагдсанаар улс төрийн уур амьсгал зөөлөрч, ард түмний эв нэгдэл сайжирч, эдийн засаг, дэвжин дээшилж, эх орон маань сонгож авсан замаараа эргэлт буцалтгүй замнах чухал угтвар нөхцөл бүрдэхэд тус болох юм гэж бодож байна. Ардчилсан шинэчлэлтийн дэвшилттэй бүхэн нийгмийн зогсонги, царцанги зүйл бүрийг эвдэж тэр чанараараа улс төр, эдийн засгийн хэвшсэн байдлыг тогтворгүйтүүлдэг жам бас бий. Үүнд л уужуу ухаанаар хандаж, уламжлал шинэчлэлийн харьцаа тэнцвэрийг нарийн зохицуулах шаардлагатай байх шиг байна. Энэ хууль батлагдаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох эхлэл тавигдаж энэ ажилд төр засаг, улс төр, олон нийт, аж ахуйн байгууллага, иргэдийг оролцуулах эрх зүйн үндэслэл бүрдэх болно. Энэ бүхнийг бодитойгоор цэгнэн үзэж, шүүж шийдвэрлэнэ гэдэгт Та бүхэнд итгэж байна.6 Чуулганыг хааж БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1992.07.06 Улсын Бага Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсэн түүхийн үе, түүнчлэн Улсын Их Хурлын сонгууль болж Улсын Их Хулын анхны чуулганы 7 дугаар сарын 20-нд хуралдуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан энэ цаг үед Улсын Бага Хурлын V чуулган ажлаа өндөрлөж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улс орны маань эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд гарч байгаа ардчилсан өөрчлөлттэй холбоотой нарийн төвөгтэй олон асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэх ёстой байлаа. Ялангуяа шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн шинэ тогтолцоо, төрийн байгууллыг бэхжүүлэх эрх зүйн үндсүүдийг төрийн хуулийн хэмжээнд нарийвчлан шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Энэ зорилгоор Улсын Бага Хурал тус чуулганаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай зэрэг 14 хууль баталж гаргалаа. Эдгээр хуулиар шинэ Үндсэн хуулийн үндэслэлийг хэрэгжүүлэхэд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw