Монгол улсын парламент - боть 1

18 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы хуралдаан дээр БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн тавьсан илтгэл 1990.09.24 БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга хүндэт нөхөр Р.Гончигдорж танаа, Улсын Бага Хурлын гишүуд, хундэт нөхөд өө! Улс төрийн шинэ тогтолцооны нөхцөлд Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал эх орны цаашдьш хөгжил, цэцэглэлт, хүн ардын амьдрал, хүсэл эрмэлзлийн эрхэм дээд эрх ашгийг тусгасан, нарийн төвөгтэй асуудал болохыг гүнээ ухамсарлаж БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаас хойш өнгөрсөн хугацаанд улс төрийн бүх хүчнүүдтэй нягт хамтран ажиллаж, Засгийн газрын чиг бодлого, зохион байгуулалтын асуудлыг олон талаас нухацтай авч үзэж зөвлөлөө. Улс төрийн намууд, Улсын Бага Хурлын байнгын хороодын удирдлагатай зөвлөлдсөний үндсэн дээр БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулж Та бүхэнд өргөн барьж байна. Энэхүү саналыг боловсруулахдаа Засгийн газар улс нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн нэн хариуцлагатай үед үйл ажиллагаагаа явуулах онцлогийг харгалзан дараах үндсэн зарчмуудыг баримталсан болно. Тухайлбал, нэгдүгээрт, Засгийн газар олон намын төлөөлөгчдийг оролцуулж бүх ард түмнийхээ санаа бодлыг илэрхийлсэн үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үздэг. Хоёрдугаарт, Засгийн газар нь нэгдмэл танхимын зарчмаар ажиллаж хамтын хариуцлага хүлээх ба төрийн сайд өөрийн эрхэлсэн асуудлаар өргөн эрх эдэлж эцсийн үр дүнгээр ажлаа хариуцах зарчим баримталж байна. Гуравдугаарт, Засгийн газар үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд явуулж улс орны амьдралын гол зангилаа асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Засгийн газар тогтвортой, найдвартай ажиллагааг хөнгөн шуурхай, оновчтой ажиллагаатай хослуулах шаардлага хангахуйц зохион байгуулалтын бүтэцтэй байж улс, нийгмийн амьдралын хэрэгцээ, хөгжлийн хандлагад уянаар зохицох болно. Засгийн газрыг 15 яам, улсын хороо, харьяа 9 газраас бүрдсэн бүтэцтэй байхаар төлөвлөж байна. Тухайлбал, 1. Гадаад харилцааны яам 2. Хууль цаазат, засаг захиргааны яам 3. Цэргийн яам 4. Сангийн яам 5. Соёл, боловсролын яам 6. Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яам 7. Хөдөлмөрийн яам

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw