Монгол улсын парламент - боть 1

58 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ерөнхий хороо нь сонгуулийн хуулийг тайлбарлан таниулах, сонгуулийн бүх тойрог, хэсэгт сонгууль эрхлэх байгууллагыг байгуулан, ажилд нь оруулж тэдгээрийг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах зэрэг бүхий л ажлыг хуулинд заасан хугацааг баримтлан үе шаттайгаар зохион байгууллаа. Сонгуулийн 26 тойрог, түүний 357 салбар хороо, 1569 хэсэгт нийт 16,5 мянган хүн батлагдан ажиллалаа. Сонгууль эрхлэн явуулах эдгээр байгууллагын ажилласан бүрэлдэхүүний хувьд төрийн захиргааны болон намын байгууллагын ажилтан, ажилчин, малчин, сэхээтэн, ахмад настан, залуучууд зэрэг нийгмийн бүх бүлгийн төлөөлөгч хамрагдав. Дээрх байгууллагууд сонгуулийн хуулинд заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг сонгогчдод тайлбарлан таниулах, зөвлөгөө, семинар зохиож, “Ардын эрх” сонин болон Хурал, захиргааны сонинуудад тогтмол булан нээж, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийг өргөн ашиглав. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн ажлыг хуулийн хүрээнд нягт нямбай явуулахад бүхий л анхаарлаа төвлөрүүлэн бэлтгэлийг зохих журмын дагуу явуулснаар сонгуулийн тойрог, хэсгийн болон нийт дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарсангүй. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг тайлбарлах, хэрэгжүүлэх, санал хураах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн ажлыг зөв, шуурхай зохион байгуулах асуудлыг хурлаараа авч хэлэлцэн зохих шийдвэр гаргаж байсны дээр сонгуулийн баримт бичгүүдийн маягтын загвар баталж хүргүүлэх, нэгдсэн журмаар хэвлүүлэх, сонгуулийн зарим тойргийн хороо, Зам, тээвэр, Холбооны ерөнхий газар, Нефть импорт концерний удирдлагын сонсголыг Ерөнхий хороогоор авч хэлэлцэн сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохих даалгавар, зөвлөлгөө өгч ажиллав. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар улс төрийн намуудтай байнгын холбоотой ажиллалаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг хүн бүрээр нарийвчлан гаргаж дотоод ажил, сурталчилгааны, зардлын зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулж нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллалаа. Хорооны гишүүдэд тойргийн хороодыг хариуцуулан өгч ялангуяа сонгуулийн хуулийг 26 тойрогт тус бүр 2 удаа томилолтоор орон нутагт явуулан ажиллуулж тулгамдсан ажил, асуудлыг газар дээр нь зохион байгуулж ажиллалаа. Сонгуулийн ажлын үеэр иргэд, сонгогчдыг хүлээн авах байрыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн ажиллуулж 100-гаад хүнийг хүлээн авч уулзан тэднээс тавьсан 200-гаад асуудалд хариу өгч шийдвэрлэв. Сонгуулийн бэлтгэл ажлын явцад иргэд, сонгогчдоос Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр 22 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг судлан үзэж хариу өгөв. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 293 хүний нэр дэвшигдсэний 275 нь улс төрийн 10 нам, эвслээс, 18 нь бие даан нэр дэвшүүлэгч байлаа. Намын харъяаллаа өөрчлөх, өөр намд элсэх, түдгэлзэх зэрэг тухайн намын байгууллагын дүрмээр зохицуулагдах асуудалд зарим нам дутуу анхаарч

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw