40 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ардын Их Хурлын Удирдлагын зөвлөлийн шийдвэрээр ажлын хэсэг зохион байгуулж, Ардын Их Хурлын депутатууд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дээр сахилга, дэг журам, үйлчилгээ, барааны хангамжийг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Засгийн газраар шийдвэр гаргуулж тодорхой арга хэмжээ авсныг та бүхэн мэднэ. Гэвч Улсын Бага Хурал түүний дэргэдэх Ардын Их Хурлын ажлын хэсэг Ардын Их Хурлын депутатуудтайгаа ажил хэргийн өдөр тутмын амьд холбоотой байж чадаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Улс орны амьдралын тулгамдсан нэн чухал асуудлуудад депутатуудын анхаарлыг төвлөрүүлж, асуудлыг та нөхдийн оролцоотойгоор шийдвэрлэх, мэдээллээр хангах, Улсын Бага Хурлаас хэлэлцэн баталж байгаа хууль тогтоомжийн актын төсөл боловсруулах, хэлэлцэх шатанд депутатуудыг оролцох асуудлыг бид байнга ярьж байсан боловч хэрэгжүүлэх оновчтой механизмыг бас олсонгүй иржээ. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх нь хэдийгээр депутатын үүрэг боловч депутатын мөрийн хөтөлбөр, сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэхэд нь бололцоотой бүхий л аргаар туслах явдал бол төр, аж ахуйн бүх шатны байгууллагын үүрэг байх ёстой. Харамсалтай нь энэ үүргээ манай аль ч шатны байгууллага тун хангалтгүй биелүүлж, депутатуудад олигтой туслахгүй байгаагаас хөдөлмөрчдийн дотор амлалтын депутат гэсэн таагүй үг яриа гарах боллоо. Энэ нь депутатын мөрийн хөтөлбөр, улс орны бодит бололцооны хооронд зөрөө гарсантай холбоотой боловч бүхнийг бололцоонд тохож орхивол шударга биш явдал болно. Цаашид Улсын Их Хурлын гишүүдийг сонгохдоо ч бүрэн эрхтэй нь холбоотой асуудлыг тавихдаа ч Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэсэн зарчмыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна. Манай үйл ажиллагааны нэг чухал чиглэл бол гадаад харилцааг идэвхтэй хөгжүүлэх явдал мөн. Үүний тулд Монгол улсын гадаад харилцаандаа дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагад нийцүүлэн эдийн засгаа хөгжүүлэх, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж эхэлсэн бөгөөд энэ бол манай шинэ Үндсэн хуулиар тогтоогдсон зарчим юм. Улсын Бага Хурал гадаад бодлогынхоо үндсэн чиглэлийг тодорхойлохдоо Монгол оронд өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг улс төр, эдийн засгийн хувьд бусад орноор дэмжүүлэх, цаашдаа олон улсын хамтын нийгэмлэгтэй илүү үр ашигтай хамтран ажиллах явдал мөн гэж үзсэн юм. Манай парламентын гадаад харилцаа нь бусад орны парламенттайгаа харилцаа холбоо тогтоох, харилцан туршлага судлах, монгол улсын гадаад бодлогыг дэлхийн олон орны парламентын гишүүдэд таниулах, ойлгуулах чиглэлээр явагдаж ирлээ. Онгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос, Польш, Япон зэрэг гадаадын 8 орны парламентын төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw