Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 29 томоохон алхам боллоо. Монгол улсын Үндсэн хууль нь онол, арга зүйн шинэ сэтгэлгээнд тулгуурласан бөгөөд төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг баримталсан улс төр, эрх зүйн тулгуур баримт бичиг болж Монгол Улсын түүхэнд орох нь дамжиггүй. Үүний зэрэгцээ төрийн дээд байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэлийн үзэл баримтлалд тулгуурлан тогтоох зорилгоор БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн хүрээнд Улсын Бага Хурлын хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг тус тус батлан гаргалаа. Эдгээр хуулийг Улсын Бага Хурал баталсан явдал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлсэн хэрэг бөгөөд энэ нь зарим хүний шүүмжилснээр өөрсдийн эрх дархыг бататгах гэсэн оролдлого огтхон ч биш байсан юм. Тийм ч учраас эдгээр хууль нь хэдийгээр төгс төгөлдөр бус, хүн амын зарим хэсгийн шүүмжлэлд өртөж байгаа боловч бүхэлдээ өнөөгийн нөхцөлд төрийн эрх мэдлийг зөв тэнцэлтэй хэрэгжүүлэх, тэдгээрийн харилцан шүтэлцээт хамаарлыг зохицуулахад зохих үүрэг гүйцэтгэж ирснээс гадна Монгол Улсьш Үндсэн хуульд нийцүүлэн Улсын Их Хурал эдгээр хуулийг цаашид шинэчлэн боловсруулж батлахад онол, арга зүйн чамлахааргүй үндэс суурь болно гэж найдаж байна. Улсын Бага Хурал ажлаа эхэлснээс хойш манай улсын харилцаанд юуны өмнө нам, олон нийтийн байгууллагын тогтолцоонд багагүй өөрчлөлт гарч, эрх зүйн шинэ зохицуулалтыг шаардаж байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан Улсын Бага Хурлаас улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуульд намын байгууллагыг зөвхөн нутаг дэвсгэрийн шинжээр байгуулах, намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын жагсаалт батлах талаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь улс төрийн тогтолцоог шинэчилж улс төрийн олон ургальч үзлийг төлөвшүүлэн тогтооход зохих нэмэр хувь оруулсан чухал алхам болсон юм. Төр хууль зүйн салбарт хийсэн бас нэг шинэ зүйл нь Улсын Бага Хурал, манай шүүхийн тогтолцоо, түүний эрх зүйн үндсийг өөрчлөхөд зохих шинэчлэлт хийх нь зайлшгүй болохыг анхааран үзэж, эхний удаад бид БНМАУ- н шүүхийн байгууламжийн болон БНМАУ-ын Эрүү, иргэний болон байцаан шийтгэх хуулинд зохих нэмэлт өөрчлөлт орууллаа. Хоёрдугаарт, хууль тогтоох ажилд нийгмийн чиглэл чухал байр суурь эзэллээ. Улсын Бага Хурлаас хүний үндсэн хуулийн эрх чөлөөг хууль зүйн баталгаагаар хангаж хэрэгжүүлэх явдлыг гол зорилгоо болгож ирсэн юм. Тийм ч учраас эн тэргүүнд БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн боловсруулж, батлах зорилт тавьсан юм. Энэ зорилтоо бид зохих ёсоор хэрэгжүүлж чадсан гэж хэлэх үндэстэй болов уу. Монгол Улс зах зээлд шилжих нөхцөлд төрөөс иргэдийн нийгмийн баталгааг хангаж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэнээрээ эдгээр хуулийн ач холбогдол оршино.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw