Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 151 Дөрөв, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хоёр туйлшрал илэрч байна. нэг нь хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хангахгүй, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өрөөсгөлөөр ашиглах, нөгөө нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироох хүртэл задгайрдаг явдал байна. Энэ байдлыг аль алийг нь өөрчлөх хэрэгтэй юм. Улсын Их Хурлын гишүүд ээ, улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд нөхөр Жасрай мэдээлэл хийх учраас би энэ талаар ярих зүйлээ хойшлуулъя. Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа24 Чуулганы нээлт дээр Эдийн засгийг тогтворжуулах талаар “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зорилт”-ын тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хийсэн мэдээлэл 1994.03.15 Монгол Улсын Их Хурлын Хүндэт дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Хүндэт Ерөнхийлөгч өө! Зочид төлөөлөгчид өө, ноёд, хатагтай нараа! Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөр, 1994 оны эдийн засаг, нийгмийн бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Та бүхэнд манай орны эдийн засгийн амьдралын өнөөгийн байдлын талаар мэдээлэхийн хамт үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, тохиолдож байгаа бэрхшээл, цаашид анхаарах зарим асуудлын талаар танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил ихэнх аймагт мал өвөлжилт, хаваржилт онцын хүндрэлгүй явагдаж мал төллөж эхлээд байна. Улсын хэмжээгээр 400 мянга гаруй мал төллөж, төл бойжилт 98,9 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн эх мал 80,5 мянгаар, бойжиж байгаа төл 80 мянгаар тус тус илүү төлийн хорогдол бага байна. Гэвч өнөөгийн байдалд хууртаж тайвшрах үндэс байхгүй, хавар цаг агаарын гэнэтийн гай гамшиг тохиолдож хавсарга эхэлдгийг мартах учиргүй. Одоо ч зарим газарт байдал хүндэвтэр байна. Нийт нутгийн 40 орчим хувьд 3-10 см, 10 орчим хувьд нь 10-25 см зузаан цастай байна. Энэ сарын эхээр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч нэлээд хүйтэрлээ. Төв аймагт хүний амь нас эрсэдсэн гунигт тохиодол ч гарлаа. Төв, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн хэд хэдэн сум Баян-Өлгий, Ховд аймгийн, Аптай нурууны цаад талын сумдын нутаг дэвсгэрт харьцангуй их цастай байгаагаас хаваржилт төл бойжилтод хүндрэл учирч байна. Энэ оны 3 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 31,7 мянган

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw