168 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 шинэ намуудаас төлөөлж сууж буй гишүүдийн оролцоо зөвхөн олон намын парламент гэдэг хуурамч дүр төрхийн, өнөөгийн эрх баригчдын бүрэн эрхийн хугацаагаа дуустал дур зоргоороо авирлахын хаалт болж байгааг илтгэсэн юм. Лав л энэ Засгийн газар юу ч хийж байсан хуулийн дагуу, ёс суртахууны хүрээнд хүлээх ямар нэг хариуцлага байхгүй гэдгийг Улсын Их Хурал баталснаар өөрөө хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэсэн юм. Улсын Их Хурал дэх сөрөг хүчний зүгээс Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үед батлагдсан хуулиуд нийгмийн харилцааны шинэ хэрэгцээг зохицуулж чадахгүй харин түүнд дарамт болж буйг сануулж Татварын багц хууль, Төсвийн хууль, Гадаад хөрөнгө оруулалтын хууль болон мөнгө зээлийн бодлоготой уялдсан асуудлыг авч хэлэлцэж дорвитой өөрчлөлт оруулах санал тавьж байсан. Мөн газрын, үнэт цаасны, эдийн засгийн чөлөөт бүсийн зэрэг зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэлдүүлэхэд нэн хэрэгцээтэй хуулиудыг хэлэлцэж шийдвэрлэхийг удаа дараа санал болгож байсан. Үндсэн хуулийн хавсралтын хуулиар Улсын Их Хурлын төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн гол үүрэг болох хууль тогтоомжийг 1996 онд багтаан Үндсэн хуульд нийцүүлэх ажил бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байхад дөнгөж эхлэх төдий байна гэж бид үзэж байна. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал үндэсний эрх ашгийг хөндсөн, нийгэм, эдийн засгийн суурь харилцаанд шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц хуулиудыг авч хэлэлцэхээс цэрвэн зарим хуулийн төслийг ямар ч бэлтгэлгүй хэлэлцэж нийгмийн өнөөдрийн уур амьсгалд нийцүүлж чухал асуудал шийдвэрлэж байгаа мэтээр дүр эсгэдэг боллоо. Мөн МАХН-ын бүлгийн санал гэж Улсын Их Хурал хуралдах явцад нэг ч асуудлаар санаачлагаараа байр сууриа илэрхийлээгүй атлаа тус бүлэг дангаараа хуралдаж зарим маргаан гарч болох хуулийн төслийг Засгийн газарт эрхээ хэтрүүлэн буцаадаг боллоо. Өнөөдөр Улсын Их Хурал ч биднийг хэн хэлэхэв гэсэн байдлаар ажилладаг, Ерөнхий сайд ч тийм янзтай загнах нь жирийн юм болж хувирлаа. Ерөнхий сайд нэг үе татвар бага тогтоосон гэж ард түмэн Засгийн газрыг “сайшаах” янзтай байна гэх ухааны юм ярьдаг байсан бол тэртэй тэргүй тарчиг байгаа баруун аймгуудад очиж - Улаанбаатарт байхгүй бараа байхгүй болсон гэх мэтээр тэндэхийн оршин суугчдыг сайхан үгээр цатгадаг боллоо. Урьдах Засгийн газрынхаа бодлого бүхнийг буруутгаж тодрох арга олох гэж ядахдаа тэтгэвэр тэтгэмж авагчдын мөнгө, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэл илүүдээд хэтрээд байгаа юм шиг өгүүлж хүмүүсийн уур, инээдийг давхар хүргэдэг боллоо. Бид Жасрай гуайн нас сүүдрийг хүндэтгэдэг боловч өөрөө өөрийгөө урамшуулсан, бусдыг тайвшруулсан үлгэр зохиож өвөлжөөгөө үзэж, хаваржаагаа эргэж, бас Эрээн лүү арьс нэхий гаргах гэж яваа юм шиг байдлаар улс орныг удирдаж, Монголын ирээдүйд тийм маягаар хандсан бодлого явуулж буйг нь ойгохгүй байгаа юм. Монголын эдийн засгийн уналт зогсож тогтворжиж байгаа мэтээр, Засгийн газрын энэ зорилт бараг биелсэн мэтээр манай Ерөнхий сайд радиогоор ярьж байхад Монгол Улсын нийслэл, төвийн районд эрчим хүчний хязгаарлалтыг урьдах Засгийн газрын үед ч
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw