Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 195 ядуу зүдүү хүмүүс, ахмад настны зарим хэсгийн аж байдал дордож буй зэрэг хүндрэл бэрхшээлийн тухай иргэд маань төр засагтаа хандаж, сонгосон элч төлөөлөгчдөдөө ний нуугүй ярьцгааж байна. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж тойрсон яриа хаа сайгүй түгээмэл байна. Хөдөөгийн хөдөлмөрчдийн соёл, эрүүл мэндийн үйлчилгээ доголдож буй нь нэн даруй анхаарч, арга хэмжээ авах асуудлын нэг болоод удлаа. Та бидний баталсан хууль, төр, засгийн шийдвэр хөдөө орон нутагт хүрэхгүй, ажил амьдралд маань үйлчлэхгүй байна гэж сонгогчид зүй ёсоор шүүмжилцгээж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүйгээс болоод сахилга, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах талаар дорвитой өөрчлөлт гараагүйд хүмүүс сэтгэл нэн дундуур байгааг орон нутагт ажилласан бүх хүн анзаарсан байх аа. Сонгогч олон түмнээс тавьж буй эдгээр шаардлага болон бусад иж асуудлыг хууль тогтоох хийгээд хянан шалгах үйл ажиллагаандаа УИХ онцгойлон анхаарч, Засгийн газар, орон нутгийн удирдлага ажил хэрэгтээ бодолцох нь зүйтэй байна. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуустал та бид, дахин хоёр удаагийн чуулган хийж, дараагийн парламентад буухиагаа залгуулах болно. Үлдэж буй хугацаанд аль болох шахуу, шуурхай, бүтээлч, үр дүн төгөлдөр ажиллах шаардлагатайг гишүүн бүр дүүрэн ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Бид чуулганаар хэлэлцэх хэргийг төлөвлөхдөө эдүгээ юу юунаас илүү үгүйлэгдэж буй түгээмэл учир холбогдол бүхий хуулиудыг сонгон авч хэлэлцэхээр бодолцсон билээ. Энэ зарчмыг хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг төлөвлөхдөө ч баримтлах болно. Эдийн засагт зах зээлийн харилцааг төлөвшүүлэхэд УИХ ихээхэн анхаарч олон чухал хууль батлан гаргасан. Өдгөө манай эдийн засгийн амьдрал эдгээр хуулиар нэгэнт зохицуулагдах боллоо. Үнэт цаасны тухай хууль гарч, Үнэт цаасны хороо байгуулагдан хоёр дахь зах зээл үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь эх орны эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгөх нь дамжиггүй. Энэ удаагийн чуулганаар бид гадаад худалдааны арбитрын тухай, худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, зээл хадгаламж, төлбөр тооцооны тухай, векселийн тухай болон татвар, төлбөрийн зэрэг эдийн засаг, бизнесийн салбарт үгүйлэгдэж буй хэд хэдэн хуулийг дэс дараалан хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд эдийн засгийн нөөц бололцоог дээд зэргээр шавхан дайчлах шаардлагатай байна. Энэ оны 4 дүгээр сард болсон үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнөөр энэ тухай нухацтай ярилцаж тодорхой зөвлөмж, ажлын төлөвлөгөө гаргасан билээ. Эдгээрийн хэрэгжилт удаашралтай хангалтгүй байна. Зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд Их Хурлын холбогдох Байнгын хороод тогтмол хяналт тавьж чанагшид эрчимжүүлэх учиртай. Засгийн газрын зүгээс ч дорвитой тодорхой ажил үгүйлэгдэж байна. Манай орны аж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw