МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 135 байгаа. Ингэснээр Монголын төрт ёс, урьд өмнө байгаагүй шинэ ардчилсан шинжийг олсон юм аа. Энэхүү ололтыг цаашид улам бататгаж ардчилсан төрөө бэхжүүлэх нь улс орны тусгаар тогтнолыг хангах, эдийн засгаа хөгжүүлэх хүн ардынхаа аж амьдралын төвшинг дээшлүүлэх хүний эрхийг найдвартай хамгаалах гол нөхцөл мөн. Төрийн тогтолцоог бэхжүүлнэ гэдэг бол юуны өмнө Үндсэн хууль түүний агуулгад нийцүүлэн гаргасан бусад хуулиудыг хүндэтгэн сахина гэсэн үг юм аа. Хууль нийгмийн доторх бүлгийн сонирхолд таалагдахгүй байж болно. Гэвч хуульд захирагдахгүйгээр ардчилал, төрт ёс, хууль цаазат төр оршин тогтнох боломжгүй. Ийнхүү хуулинд сайн дураар захирагдаж, түүний хүрээнд үйл ажиллагаа явуулахыг парламентат ёсонд суралцаж, ардчилсан зарчимд нийцэж, улс төрийн эзэмшиж байгаа хэрэг мөн гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх болон, орон нутгийн төрийн байгууллагууд шинэ Үндсэн хууль, түүнд тулгуурлан гаргасан бусад хуулиудын дагуу байгуулагдсан гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Одоо чухам төрийн дээд өндөрлөгүүд, үндсэн хуулинд тусгагдсан чиг үүрэг, эрх мэдлийн хуваарилалт, харилцан хамаарлын талаарх үзэл санааг сайтар ухамсарлан төрийн нэгдмэл нэг цогцос болж ажиллах явдал хамгийн гол зүйл болж байна. Эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн үндэсний тогтвортой байдлыг цаашид бэхжүүлэх нь манай орны өнөө ирээдүйн эрх ашгийн амин зангилаа асуудал мөн. Энэ үйл хэрэгт улс төрийн бүх хүчин түүний дотор парламентад суудалтай намуудын гүйцэтгэх үүрэг, өндөрт тавигдаж хүлээх хариуцпага нь нэгэн жигд хатуу байх учиртай. Тогтворгүй байдлыг зохиомлоор бий болгох, ардчилсан хэм хэмжээг зөрчин, хуулийн бус арга хэрэглэн утга учиргүй сөргөлдөх нөхцөл байдал үүсвээс эцсийн дүндээ улс орон ард түмнээ сөхрүүлэн доройтуулах улс үндэснийхээ аюулгүй байдалд цөв суулгах, нөхөж баршгүй уршигт үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг ямагт анхаарч байх ёстой. Үзэл суртал, улс төрийн чанартай болон бусад аливаа зөрчлийг дөвийлгөхгүйгээр гагцхүү хууль зүйн хүрээнд зөвшил зохицлын замаар шийдвэрлэж, төр засгийн байгууллагууд үндсэн үүрэгт ажилдаа хүч чадпаа дайчлах бололцоог бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй байна. Ингэж ажиллах боломж, арга хэрэгслэлийг Монгол Улсын Үндсэн хууль, түүгээр баталгаажсан төрийн тогтолцооны зарчмууд бидэнд олгож байгаа юм. Энэ бололцоог дүүрэн ашиглах ёстой. Бид манай амьдралын тулгамдсан асуудлуудын талаар олон удаа ярьж байгаа тэдгээрийг шийдвэрлэх талаар ч арга хэмжээ авч байна. Гэвч дэвшүүлсэн зорилтыг ажил хэрэг болгоход санхүүгийн бэрхшээлээс гадна хэрэгжүүлэх механизм дутагдсанаас үр дүн бага гарч байгаад дүгнэлт хийх ёстой. Өнөөгийн шинэ нөхцөлд төр засгийн байгууллагуудын зорилго, чиг үүрэг, ажлын арга барил эрс өөрчлөгдөх ёстойг зарим газар дутуу дулимаг ойлгож байгаа өмнөх үеийн нам захиргааны ажлын арга барилаар ажиллах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw