190 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Хуулийн төсөлд зааснаар Монгол Улсын төрийн удирдлагын хяналт шалгалтын тогтолцоо нь Монгол Улсын Төрийн хяналтын хороо, Засгийн газар түүний үндсэн болон дэд бүтцэд хамаарах газар, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хяналт шалгалт хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон байгууллагын хяналтаас бүрдэхээр оруулж байна. Монгол Улсын Төрийн хяналтын хороо байгуулж төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, зарцуулалтыг хянан шалгах, энэ хуулинд заасан албан тушаалтан, төрийн албаны сахилга, албан хаагчийн ёс зүйн хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, энэ хуульд заасан асуудлаар төрийн удирдлагын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Энэ байгууллага нь улс орны онцлогт нийцсэн тодорхой бүрэн эрхтэй цомхон аппарат, өвөрмөц бүтэц, зохион байгуулалттай, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх болно. Хорооны дарга, гишүүдийг Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн оруулсан саналыг үндэслэн Улсын Их Хурал томилох бөгөөд хороо нь үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх юм. Төрийн байгууллагын тогтолцоонд хорооны эзлэх байр суурь, хорооны хэрэгжүүлэх бүрэн эрх, төр, засгийн газрын удирдлагатай харилцах байдлыг харгалзан хорооны дарга нь Монгол Улсын шадар сайдын нэгэн адил цалин хангамжтай байх нь зүйтэй гэж үзэж байна. Хороо нь түүний удирдлага, хяналтын дор хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хорооны дотоод ажлыг эрхлэх нарийн бичгийн дарга нарын газартай байх. Хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга, тус газрын бүтцийн үндсэн үүргийн нэгжийг нарийн бичгийн дарга толгойлж, хорооны хяналтын түшмэлүүдийг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж байхаар төсөлд тусгаж байна. Хорооны салбар байгууллага болох хяналтын газрыг аймаг, нийслэлд байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуульчлан тогтоох саналтай байна. Төрийн хяналтын хороо, түүний салбар байгууллагыг ийнхүү байгуулж ажиллуулснаар түүний эрхлэх хяналт шалгалтын хүрээнд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, зарцуулалт улсаас хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий хуулийн этгээдийн данс тооцооны асуудлууд яам, тусгай газар, аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, засаглалын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагын удирдах албан тушаалтан өөрийн албаны сахилга, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудал мөн хамрагдаж байгаа юм. Мөн түүнчлэн төрийн хяналтын хороо түүний салбар байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шүүхийн тамгын газар,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw