Монгол улсын парламент - боть 1

110 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I төлөөлөгчдийн хурлын сонгуультнуудын гардан хариуцах, түүний төлөө хариуцлага хүлээх үндсэн үүрэг байх ёстой. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах, үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар Засгийн газар илүү санаачилгатай, илүү үр бүтээлтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Тавдугаарт, зах зээлийн харилцаа төлөвших нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газраас олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ үндсэн үзүүлэлтээр нь хэрэгжүүлэх явдал чухал шаардлагатай. Манай Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран боловсруулж, баталсан дунд хугацааны хөтөлбөрийн дагуу аж ахуйн удирдлагын тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэн, ээлж дараатайгаар өөрчлөн шинэчлэхээр ажиллаж байгаагаа хөтөлбөрт заасан хугацаандаа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Мөн түүнчлэн Засгийн газар, мөрийн хөтөлбөртөө тусган өргөн хүрээтэй зорилтыг шийдвэрлэхдээ өдөр тутмын аж ахуй, зохион байгуулалт, ард түмний аж амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дотоод зохицуулалт, зохион байгуулалтын асуудалд дутуугүй анхаарч ажиллах нь зүйтэй санагдана. Монгол Улс дэлхийн тавцан дээр идэвхтэй ажиллах боломж бүрэлдэж байна. Парламентын гадаад харилцааг өргөжүүлэх замаар Монгол орны дэлхийтэй харилцах хүрээг тэлэх нь манай үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулах чухал хүчин зүйл мөн. Үүнийг иш үндэс болгон Улсын Их Хурлын төлөөлөгчид БНКазУ, БНТУ- д саяхан айлчиллаа. Айлчлалын үед эдгээр улсын хууль тогтоох байгууллагын удирдлагатай яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцэн тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэх нь парламент хоорондын төдийгүй, монгол казахстан, монгол-туркын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын Гадаад харилцааг хөгжүүлэх талаар бодож төлөвлөсөн, хэрэгжүүлэх арга хэмжээ нэлээд бий. Цаашид гадаад харилцааны үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болно. Парламент бол сонгогчдын бүх нийтийн чөлөөт санал хураалтаар байгуулагдаж, тэдгээрийн олонхийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, үүгээрээ өдөр тутам батлагдаж байдаг ардчиллын хамгийн чухал хэрэгсэл мөн. Хөрш зэргэлдээ Орос улсад бий болсон төрийн байгууллагуудын зөрчил ийм чиглэлээр яриа хэлэлцээний замаар шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаад бид сэтгэл ханамжтай байна. Монгол Улс хаяа нийлсэн улс гүрэн бүхэнтэй сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ ардчилал, нийгмийн дэвшлийг дэмждэг юм. Тийм учраас ардчилсан өөрчлөлт хийж, эдийн засгаа сэргээн тогтворжуулахад, амжилт олохыг хөрш зэргэлдээ оросын ард түмэнд хүсч байдаг билээ. Улсын Их Хурлын гишүүд чуулганы чөлөө цагт хөдөө орон нутаг, сонгогдсон тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзацгаасан. Хяналтын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw