Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ I 21 банкны нийтлэг үүргээс гадна зээл тооцооны талаар явуулах бодлогод нөлөөлөн зохицуулах, үйл ажиллагаагаа явуулах, улсын үнэт металлын фондыг хариуцах зэрэг онцлог үүрэгтэй байх болно. Улсын банкны бие даасан ажиллагааг хангах, өрсөлдөх боломжийг бүрдүүлэх үүднээс түүний даргыг Засгийн газрын бүрэлдэхүүн оруулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газар нь БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч нар, сайдууд болон хороодын дарга, мөн Засгийн газрын бичиг хэрэг эрхлэх хүмүүсээс бүрдэх болно. Түүнчлэн ажлын онцлогийг харгалзан цаашид МОНЦАМЭ, Монгол радио, телевизийн ерөнхий захирлуудыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг оруулж байна. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, орлогч нарын албан тушаал байх ёстой. Гэвч Засгийн газрыг танхимын зарчмаар байгуулж байгаа учраас дээрхи албан тушаалыг өөрчлөн Засгийн газрын Ерөнхий сайд зөвхөн ганцхан орлогчтой буюу төрийн тэргүүн шадар сайдтай байхаас гадна мэргэжлийн ажлыг хариуцсан шадар сайдуудтай байх нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхий сайд орлогч нартай байж, Засгийн газрын тэргүүлэгч буюу товчоо ажиллах нь ажлын зохион байгуулалтын илүүдэл шат дамжлага гэж үзэж болох юм. Засгийн газрын тэргүүн шадар сайд нь Ерөнхий сайдын эзгүйд ажлыг орлон гүйцэтгэх, Засгийн газрын дотоод ажлын зохион байгуулалт, цаг үеийн зохицуулалтыг хариуцах болно. Засгийн газрын үйл ажиллагаанд асуудлыг олон талаас нь олон хувилбараар авч үзэж шийдвэрлэх, төрөлжсөн асуудлыг мэргэжлийн жолоодлогоор хангах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн дээр Ерөнхий сайдын шадар сайдууд ажиллах болно. Шадар сайдууд урьдын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нарын нэгэн адил шат дамжлага биш юм гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тэд аливаа асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн дүгнэлт гаргуулж Ерөнхий сайдын удирлагын доор ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг төлөөлөх болно. Шадар сайд Засгийн газрын гишүүн байх явдал асуудлыг олон хувилбартайгаар авч үзэж шийдвэрлэхийн нэгэн чухал угтвар нөхцөл болно гэж үзэж байна. Ерөнхий сайдын шадар сайдууд нийгмийн асуудал, эдийн засгийн асуудал, хөдөөгийн бодлого, хөдөөгийн аж ахуйн хөгжил, барилга, үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцах болно. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоож байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүний тухай 4 дүгээр зүйлд Ардын хянан шалгах хорооны дарга Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох тухай заасан 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, яамны тухай 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Улсын хороод, тусгай газрын талаар заасан 22, 23 дугаар зүйлийг хүчингүй болгохоор санал оруулж байна. Түүнчлэн Засгийн газраас үйл ажиллагаагаа хариуцан тайлагнах журам БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд тодорхой тусгагдсан учраас Сайд нарын Зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw