Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 113 Энэ талаар Засгийн газрын эдийн засгийн бодлогыг тодорхойлон баталж өгсөн Улсын Их Хурал, төрийн дээд байгууллагад үнэмлэхүй олон суудалтай МАХН өөртөө шүүмжлэлтэй, ажил хэрэгчээр хандах цаг болжээ. Ингэхгүйгээр эдийн засгийн уналт зогсохгүй, гүнзгийрч, эдийн засаг улам бүр тогтворгүй байдалд орж, бэрхшээл, алдаа гажуудал үргэлжлэн хуримтлагдваас үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болохуйц эгзэгтэй байна. Иймд Засгийн газар Монголбанкнаас явуулж буй өнөөгийн эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг задлан шинжилж зарим зохицуулалт хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд санал болгож байна. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг ч боловсронгуй болгож, үйл ажиллагаагий нь эрчимжүүлэн, үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа сайд дарга нартай хариуцлага тооцдог байхыг олон түмэн нэг бус удаа шаардаж ирснийг анхаарах хэрэгтэй болжээ. Миний бодоход Засгийн газар, эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулах талаар хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо хугацаанд нь биелүүлчихнэ гэсэн найдвар алга. Мөнгө зээлийн тайлан, улсын төсвийн 1993 оны эхний 8 сарын гүйцэтгэлээс үзэхэд манай Засгийн газар, олон улсын валютын сантай тохиролцон макро эдийн засгийн бүх үзүүлэлтийг биелүүлэх юмаа гэвэл, өнөөдөр Засгийн газар эдийн засгийн олон асуудлын санхүүжилтийг зогсооход хүрнэ. Энэ бол макро эдийн засгийн үүний дотор нэг талаас татвар, төсвийн орлого, нөгөө талаас мөнгө зээлийн бодлогын хооронд багагүй зөрчил байгаатай холбоотой. Тухайлбал, Татварын багц хуулиудад Засгийн газар Улсын Их Хурал татварын ерөнхий төвшинг өндөр тогтоож, төсвийн зарлагыг бууруулах талаар шийдвэртэй арга хэмжээ авсангүй. Гэтэл Монголбанкнаас мөнгө зээлийн хатуу бодлого явуулахыг оролдож байгаа. Ингэж санхүү, төсвийн болон мөнгө зээлийн бодлог өөр хоорондоо зөрчилдөж, тэр нь эдийн засаг дахь бэлэн мөнгөний гүйцэтгэх үүрэг алдагдаж байгаагаар илэрч байна. Мөнгөний урсгал Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад төвлөрч, аймаг, орон нутагт бэлэн мөнгөний хомсдол үүсч, бараа солилцоо биет зүйлээр явагддагаас болж, хот хөдөөгийн болон аж үйлдвэр, хөдөө аж ахуйн уялдаа алдагдан эдийн засаг тогтворжиж чадахгүй байна. Энэ зөрчилтэй асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк даруй хэлэлцэж нэгдмэл бодлоготой болох хэрэгтэй байна. Ийм бодлогын гол санаа нь хөдөө орон нутагт эргэлтийг дэмжихэд чиглэгдвэл зохих ёстой. Энэ талаар Засгийн газар, тодорхой төсөл боловсруулбал зохино. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн макро түвшний бодлогыг микро эдийн засгийн гэгдэх үйлдвэрлэл технологи, худалдааны зэрэг бусад бодлогоор дэмжих ажил туйлын хангалтгүй, макро түвшингийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээгээ иж бүрнээр бодож боловсруулж, нэг мөр шийдвэрлэх явдал ихээхэн дутагдаж буйг Зсагийн газар анхаарах ёстой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw