МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 145 хэлдэг нь үндсэндээ төрт ёсны бас нэг уламжлал болж байна. Гэхдээ анхаарал төвлөрүүлж ярилцсан асуудал маань эцэстээ үр дүнгүй төгсдөг тийм уламжлал байх ёсгүй юм. Улсын Их Хурлын намрын чуулган дээр би нэлээд шүүмжлэлтэй үг хэлэхдээ тавигдсан асуудлуулыг шийдвэрлэх талаар Улсын Их Хурлаас авах арга хэмжээний төслийг Улсын Их Хурлын гишүүдэд тарааж танилцуулсан, эдгээрийн зарим нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн, зарим санааг Улсын Их Хурал хэлэлцсэнгүй, хүлээж авсан эсэх нь тодорхойгүй үлддээ. Уг нь ингэх учиргүй гэдгийг би тэмдэглэе. Энэ удаа Улсын Их Хурлын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Азийн 4 оронд хийсэн айлчлалын тухай товч мэдээллийн хамт Та бүгдийг анхаарлыг Үндсэн хуулийн хэрэгжилт манайд эрх зүйн шинэчлэлт хэрхэн явагдаж байгаа тухай, түүнийг түргэтгэх арга зам, улс орны нийгэм улс төрийн амьдралд хандуулахыг хүсч байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан Азийн 4 орон, БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ-д хийсэн албан ёсны найрсаг айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд дэлгэрэнгүй тайлбарлах учир энэ удаа товч мэдээлэхийг хүсч байна. Дэлхийн улс орнууд өөр хоорондоо болон бүс нутгийн хүрээнд цаашдаа дэлхийн хамтын нийгэмлэгийн хэмжээнд харилцан хамтын ажиллагааныхаа зарчмыг шинэчлэн тодорхойлох бодит үйл явц өрнөж байгаа үед Азийн хэд хэдэн оронд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ач холбогдолтой, үр дүнтэй боллоо. Монгол Улсын Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох, Азийн улс орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцааны эрх зүйн болон материаллаг үндэслэлийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны хийгээд аюулгүй байдлын системийн бүтцэд Монгол Улс зохих байр суурь эзлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой бөгөөд чухал алхам боллоо гэж үзэж байна. Энэтхэг, Тайланд, Лаос, Вьетнам улсуудын дэлхийн бодлогод эзлэх жин, эдийн засгийн чадавхи, хөгжлийн төвшин зэрэг нь харилцан адилгүй боловч эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэх, чөлөөтэй болгох бодлогыг хэрэгжүүлж байгаараа нийтлэг онцлогтой байна. Тус 4 оронтой тогтсон манай харилцааны уламжлал, цар хүрээ ялгаатай байвч хамтын ажиллагааг тал талаасаа олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэх эрмэлзлийн хувьд нэгдмэл байна. Айлчлалын үеэр бид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хийгээд, дэлхий, бүс нутгийн олон улсын байгууллагын хүрээнд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах асуудлаар санал боддоо солилцсон. Ялангуяа АСЕН /Зүүн Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг/ болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг би их чухалчилж ярьсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw