Монгол улсын парламент - боть 1

76 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-1 болсны дээр ёс суртахуун доройтож, хүнлэг чанар улам бүр үгүйлэгдэх боллоо. Сахилга дэг журам суларч, нийгмийн хэв журмын зөрчил нэмэгдэж байгаа нь олон түмний санаа сэтгэлийг зовоосон ноцтой асуудал болоод байна. Өмч хувьчлалын ажлыг зохион байгуулахад гарсан дутагдал, барааны хомсдол, түүнчлэн иргэд хувийн өмчтэй болохыг төр, засгийн бодлогын хэмжээнд дэмжиж байгааг далимдуулан албан тушаал, эрхэлж буй ажлынхаа боломжийг ашиглан хээл хахууль өгч авалцаж, харилцан найр тавих арга дээр голлож тулгуурласан эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ үүсэж болох аюулын дохио энд тэндээс сонгсогдох болж байна. Гэвч Засгийн газар өөдрөг сэтгэлтэйгээр ажлаа эхэлж байна. Манай орны сонгож авсан зам ирээдүйтэй бөгөөд, тавьсан зорилтоо хэрэгжүүлэх баталгаа нь ард түмний эх оронч хичээл зүтгэл, монгол хүний уужуу тайван ухаан, тэвчээр хатуужил, ажилсаг хичээнгүй чанар, бас эрдэмт мал сүрэг, байгаль эхийн асар их баялаг юм. Эдийн засгаа эрүүлжүүлж, идэвхжүүлэн сэргээхийн тулд шилжилтийн саармаг үеийг болох богино хугацаанд цэгцтэй туулж гарах ёстой. Энэ үзэл баримтлал нь эдийн засгийн удирдлага, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа зорилтын үндсэн агуулгыг тодорхойлж байна. Засгийн газар шилжилтийн үеийн онцлог, эдийн засгийн шинэ тогтолцооны үзэл баримтлал, монгольш эдийн засаг, нийгмийн өнөөгийн бодит байдал, гадаад орчин, нөхцлийг харгалзан эдийн засгийн уналтыг бүрэн эрхийн хугацааныхаа эхний хоёр жилд зогсоон тогтворжуулж, үлдсэн хугацаанд нь цаашдын өсөлт хөгжлийн үндэс суурийг бүрдүүлж эхэлсэн байх явдлыг хөтөлбөртөө гол зорилт болгон дэвшүүлж байна. Эдийн засгийн макро түвшний бодлогын асуудлын талаар яръя. Өмчийн олон хэлбэрт үндэслэсэн зах зээлийн харилцаа гүнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын үйл ажиллагааны гол нь эдийн засгийн макро түвшний удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстойг иш үндэс болгон эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгаж байна. Шилжилтийн үеийг хохирол багатай туулж, эдийн засгийн шинэ харилцааг бүрдүүлж зүгшрүүлэх үндсийн үндэс нь емч хувьчлал гэж үзэж байна. Өмч хувьчлах ажлын эцсийн зорилго нь төрийн болон төржсөн хоршооллын байгууллагын хөрөнгийн ихээхэн хэсгийг хувьчилж, хувийн хэвшлийг эдийн засагт мэдэгдэм нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлэн өмчийн олон хэлбэрт аж ахуйн тогтолцоонд шилжиж, шударга, чөлөөт өрсөлдөөн өрнөх нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Зөвхөн ингэж чадсан нөхцөлд л эдийн засаг эрүүл хөрсөн дээр гарч, зах зээлийн хангамж сайжран ард түмний амьдрал цаашлаад дээшилнэ. Өмч хувьчлах ажлыг, түүнд гарсан зөрчил, дутагдлыг засах үндсэн дээр төрийн төв, орон нутгийн байгууллага, олон нийтийн хяналтын дор эрчимтэй үргэлжлүүлж, их хувьчлалыг 1993 онд багтаан дуусгах зорилт тавьж байна. Зарим боломжтой объектыг бэлэн мөнгөөр худалдах, түрээслүүлэх зэрэг аргыг хэрэглэн хувьчлалын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw