Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 129 төслүүдийг бэлэн болгох, бусад хуулиудад өөрийн хороонд хамаарах асуудлаар санал дүгнэлтээ бэлтгэх, хянан шалгах үүргээ хэрэгжүүлэх зэрэг ажлыг аль болохоор чуулганы чөлөө цагт амжуулж хийхийг хичээх хэрэгтэй. Түүнчлэн байнгын хороод өөрсдийн санаачилгаар Засгийн газарт санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх талаар шаардлага тавих, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах, Засгийн газар, түүний гишүүн Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчдын мэдээлэл сонсож хэлэлцэх, тэдэнд' асуулт, асуулга тавьж хариулт авах зэрэг Улсын Их Хурлын хуульд заасан үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагаа өндөржүүлэн ажиллах шаардлагатай байна. Засгийн газраас үйлдвэрлэлийг урамшуулан уналтыг зогсоох бодлого хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлснийг та бид дэмжсэн билээ. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэл сэргэн хөгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх замаар Засгийн газартаа дэмжлэг үзүүлэхэд Эдийн засгийг хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Түүнчлэн, улс орны эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх, энэ чиглэлээр олон улсын валютын сантай хамтран боловсруулсан дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж улс орондоо ашигтай хөрөнгө оруулалтыг оруулж ирэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг амин чухал асуудлыг тус байнгын хороо хараа хяналтандаа тогтмол байлгавал зохино. Түүнчлэн зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцын дараагийн шатуудад нэн даруй шаардлагатай байгаа суурь хуулиудыг цаг алдалгүй гаргах талаар онцгой чармайн ажиллах явдал энэ хорооны чухал зорилт мөн. Аливаа орны парламентын нэг үндсэн үүрэг бол улсын төсвийн зарцуулалтад тавих хяналт байдаг. Тамгын газарт орон тооны зохицуулалт хийх замаар төсвийн хяналтыг байнгын мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх бүтцийг бий болгон Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны ажилд туслуулах хэрэгтэй байна. Мөнгө, зээлийн бодлого, банкны үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд бизнес эрхлэгчдийн зүгээс гарч байгаа шүүмжлэлийг судлан үзэж дүгнэлт хийх ажлыг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо гүйцэтгэвэл зохино. Үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого хэрэгжихийн амин сүнс нь мөнгө, зээлийн ухаалаг бодлого мөн гэдгийг бодолцож энэ чиглэлээр бодитой тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй нь зүйн хэрэг. Эдийн засгийн нэн чухал салбар болох мал аж ахуй, газар тарилангийн үйлдвэрлэл зах зээлийн харилцаанд зөв орж байр сууриа эзэлж чадахгүй байгаагаас хөдөөгийн хөдөлмөрчид, түүний дотроос төвөөс алслагдсан аймаг, сумдын иргэдийн амьдралын өртөг харьцангуй өндөр, амьжиргаа хүндхэн байна. Бүх малын 90 шахам хувь нь хувьчлагдсан боловч малчид маань бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах оновчтой хэлбэрээ олоогүй, бэлэн мөнгөөр гачигдаж шударга бус харилцааны хохирогч тал болсон хэвээр байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw