Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 183 нөхцөлийг бүрдүүлэхэд дээрх нэр бүхий хуулийн зохицуулалт онцгой үүрэгтэй. Эдийн засаг, санхүү, мөнгөний нэн чухал харилцааг зохицуулдаг Зээл, хадгаламж, төлбөр, тооцооны хууль, Векселийн хуулийг хэлэлцэн батлахаар бид төлөвлөөд байгаа билээ. Эдгээр хууль батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангах, банкны системийн эрх зүйн зохицуулалт иж бүрдэхэд нэгэн томоохон алхам болно. Сонгогчидтойгоо уулзаж санал бодлоо солилцож байхад хуульд заагаагүй төлбөр хураамж тогтоох, улмаар татан авах явдал түгээмэл болж байгааг шүүмжилж, эл бүхнийг хуульчлан цэгцэлж өгөхийг олонтаа хүсэцгээж байна. Иймэрхүү зүй бус үйлдлийг таслан зогсоох талаар холбогдох байнгын хороод нь анхааралтай ажиллавал зохино. Эс тэгвээс иргэдийн өмчийн эрх ёсон бус зөрчигдөх зуршил арилахгүй, харин цаашид ужиграх болно. Бүх шатны хурлын байгууллагууд, Засаг дарга нар, яам, тусгай газрын удирдлага энэ талаар хүлээх хариуцлагатай байх хэрэгтэй. Эл чуулганаар хэлэлцэх төрийн хураамжийн тухай багц хууль тодорхой хүрээний асуудап шийдвэрлэх боловч аливаа төлбөр хураамжийг хуульчлан тогтоож байх зарчмыг чанагшид хатуу баримтлахыг хичээцгээе. Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлах нь манай орны улс төрийн өнөөгийн амьдралд чухал үйл явц болно. Эл асуудалд аль нэгэн нам, эвсэл, хэсэг бүлгийн явцуурсан эрх ашгийн үүднээс бус улс орон ард нийтийн болон ардчиллын эрх ашгийн үүднээс хандах ёстой. Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн тохирох, төслийг эцэслэн боловсруулахад улс төрийн намууд идэвхийлэн санаачилгатай оролцож, оновчтой шийдэл, зөвшилд хүрч чадна гэдэгт итгэж байна. Улс төрийн шинжтэй энэ хуулийг хэлэлцэн батлахад намуудын харилцан ойлголцсон хамтын ажиллагаа амин чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хэрэгжилтийг хангахад та бидний хэлэлцэхээр төлөвлөсөн Улсын аюулгүй байдлыг хангах болон нууцын тухай багц хуулиуд зарчмын учир холбогдолтой эрх зүйн баримт бичгүүд байх болно. Эл дашрамд Монгол Улсын нэрийн өмнөөс байгуулж байгаа олон улсын гэрээ, хууль тогтоомж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хэр нийцэж буйг холбогдох байнгын хороо ямагт анхаарч дүн шинжилгээ хийж байвал зохилтойг тэмдэглэе. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэн батлах өөр олон хууль бий. Цаг үеийн шаардлагаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай бусад асуудал ч мундахгүй ундарна биз ээ. Товчлон хэлбэл, бид урьдын адил нүсэр их ажилтай, нөр их хөдөлмөрлөх нь ээ. Улсын Их Хурлаар хэлэлцэх хуулийн төслүүдээр Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар нягт нямбай ажиллаж байнгын хороод оновчтой

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw