МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 143 оронтой тогтоосон харилцаа хамтын ажиллагааг олон улсын өнөөгийн нөхцөлд шинэ зарчим, шинэ үзэл санаагаар хөгжүүлэн гүнзгийрүүлэхэд төдийгүй Ази, номхон далайн бүс нутгййн энх амгалан тогтвортой байддыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Саяхан Европын холбоо, түүний парламент Монгол Улсыг зүйл бүрээр дэмжих төлөөлөгчид харилцан солилцох гэрээ хэлэлцээгээ тогтмолжуулах чиглэлээр чухал шийдвэр гаргасан нь манай улсын гадаад бодлогын шинэ чигхандлага төрийн эрх барих дээд байгууллагын идэвхтэй үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан манай бодлогыг цөмийн зэвсэг бүхий их гүрнүүд тухайлбал Оросын Холбооны Улс, АНУ, БНХАУ, Англи болон Франц улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлсний дээр Япон зэрэг цөмийн зэвсэггүй улс орнууд дэмжиж байгаа юм аа. Хүйтэн дайны үе улиран одсон өнөө үед дэлхийн улс гүрнүүд найрсгаар хамтран ажиллах уур амьсгал давамгайлж байна. Хэдийгээр зарим бүс нутагт ужиг маргаан, үндэстэн хоорондын мөргөлдөөн даамжирч байгаа ч гэсэн тэдгээрийг гэрээ хэлэлцээний замаар улс төрийн аргаар шийдвэрлэхэд ахиц гаргах найдвар бий гэж үзэж байна. Манай хөрш Оросын Холбооны Улсад өнгөрсөн оны 12 дугаар сард болсон бүх ард түмний санал асуулгаар Орос улс хүний эрх, үндсэн эрх чөлөө хийгээд төрт ёсоо дээдэлсэн шинэ Үндсэн хуулиа дэмжсэн нь энэ орны хувьд төдийгүй, дэлхий дахинд чухал үйл явдал болсон юм. Олон намын оролцоотой сонгуулийн үр дүнд байгуулагдсан Оросын Холбооны Улсын шинэ парламент дахь улс төрийн хүчнүүд улс үндэснийхээ эв нэгдлийг хангах эдийн засгийн шинэчлэлээ урагшлуулах улмаар Орос улсын хөгжил дэвшлийн тусын тулд оновчтой хамтран ажиллана хэмээн Монгол Улс найдаж байна. Хоёр хөрш гүрэнтэй тогтоосон уламжлалт хамтын ажиллагаа харилцааны үндсэн баримт бичгүүдийн заалт хийгээд эдгээр улстай дээд хэмжээнд тохирсон үзэл санаанд түшиглэн цаашид идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна. Манай улсын ардчилсан үйл явц, эдийн засгийн шинэчлэлийг тууштай дэмжиж, үр нөлөөтэй тусламж үзүүлсээр байгаа хандивлагч улс орон, олон улсын байгууллагуудтай ажил хэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх нээлттэй эдийн засгийн бодлогоо лавшруулан дэлхийн эдийн засгийн интеграци, бүс нутгййн хамтын ажиллагаанд оролцоход бид хүч чармайлтаа тавих болно. Дэлхийн улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагуудын ажил хэргийн хамтын ажиллагааг улам бататган, эдгээр улстай харилцаагаа хөгжүүлэх болон энх амгалан аюулгүй байдлын үйлсэд тус дөхөм үзүүлэхийг бид эрмэлзэх боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw