Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 123 Зах зээлийн дэд бүцийг зөв бүрдүүлэхэд Засгийн газар юу юунаас түрүүнд анхаарахаар дунд хугацааны хөтөлбөр, цогцолбор төлөвлөгөөндөө тусгасан юм. Их Хурлын эрхэм гишүүд ээ. Монгол Улсын эдийн засаг нийгмийн амьдралын өнөөгийн байдлын талаар цөөхөн зүйл хэлье. Үнэ вальютын ханшийг чөлөөлсний дараа эдийн засгийн амьдрал дахь цуврал урвал зохицож тогтож эхлэх хандлага ажиглагдаж байна. Ханш чөлөөлөх үед нэг ам.доллар 400-420 орчим төгрөгөөр үнэлэгдэж байлаа. Одоо чөлөөт солилцоонд 360 орчим, банк хоорондын гүйлгээнд 390 орчим төгрөг байна. Ханш тогтворжуулахад зориулсан вальютын нөөцийг гүйлгээнд оруулах шаардлага гараагүй байна. Цаашдаа вальютын ханш энэ түвшиндээ тогтох буюу эсхүл доошоо төвших хандлаганд орвол гаалийн татвар, худалдааны татвар багасч, үнэ буурах чиглэлд хөдлөх сайн талтай боловч төсвийн орлогонд мэдэгдэн нөлөөлж болзошгүй юм. Цаашдаа үнийн цочмог өөрчлөлт гарахгүй гэж төсөөлж байна. Зарим барааны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа улирлын байдлаас үнэ дээш, доошоо хөдөлж байх нь зүйн хэрэг юм. Харин дангаар ноёрхох, өрсөлдөөнийг хязгаарлах, хиймэл хомсдол үүсгэх, монополийн үнэ тогтоохын эсрэг чиглэсэн төрийн хяналтын чангатгах цаг тулж ирлээ. Нийт дүнгээр нь авч үзвэл үйлдвэрлэлийн хэмжээ буурсаар байна. Гэхдээ бусад салбарт дарамт болдоггүй, шинээр өртөг нэмэгдүүлдэг зарим салбарт үйлдвэрлэл тогтворжих, сэргэж эхлэх хандлага төлөв ажиглагдаж байна. Хувийн хоршоо, компани, хувиараа эрхлэх аж ахуйн хүрээнд холын хараатай, авхаалжтай ажилладаг хэсэг нь үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхийг илт чармайх хандлагатай болж байна. Энэ бүхнийг харгалзан үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулахад хөрөнгө зээлийн бодлогыг чиглүүлэх талаар бодох шаардлага гарч байна. Олон улсын санхүүгийн байгууллагаас авах хувийн хэвшлийг дэмжихэд зориулагдсан хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон нөхцөл, горимынх нь дагуу зөв зарцуулахын тулд төсөл боловсруулах, өрсөлдүүлэх, шалгаруулах ажилд онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Хүн амын эмзэг хэсгийн амьдрал шилжилтийн энэ цаг мөчид хүнд байна. Тэтгэврийн насны ахмад хүмүүс, олон хүүхэдтэй өрх, тахир дутуу иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх талаар бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Улсын төсвийн бололцоо хязгаарлагдмал байгаа болохоор эн түрүүнд тусламж дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй хүнээ олж туслахад орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай болж байна. Энэ жилийн хувьд төсөвт байгууллагын ажиллагсдад урьдын шийдсэн нөхөн олговрыг бүрэн өгч эхэллээ. Гэхдээ энэ бол хангалттай биш гэдгийг Засгийн газар тодорхой мэдэрч байна. Даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлэх, төсвийн орлогын нэмэгдэл эх үүсвэр болох, зардал хэмнэх арга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw