Монгол улсын парламент - боть 1

188 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Мэргэжлийн хяналтын албадын бие даан шийдвэрлэх боломжгүй хэргийг хуулийн холбогдох байгууллагууд шуурхай хянан шийдвэрлэхгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд Нефть импорт концерн болон түүний харьяа байгууллагуудаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас хянуулан шийдвэрлүүлэхээр 126,9 сая төгрөгийн холбогдол бүхий 223 материалыг шүүхэд шилжүүлснээс хохирлын дөнгөж 11,5 хувьтай тэнцэх 69 материалыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Зарим шатны шүүх гаргасан шийдвэрээ олон дахин өөрчлөх явдал ч үзэгдэж байна. Шалгагчдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, эсэргүүцэх, заналхийлэх, тавьсан шаардлагыг нь үл ойшооход нь хүлээлгэх хариуцлага тодорхойгүй, Улсын байцаагчдын бүрэн эрх хуульчлагдаагүй, тэдний нийгмийн баталгааны цэгцтэй тогтолцоо бий болоогүй зэрэг хяналт шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах баталгаа бүрдээгүй нь улсын байцаагчдын тогтвор суурьшил, ажлын эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлсөөр байна. Хяналт шалгалтын одоогийн тогтолцооны хүрээнд хамрагдахгүй байгаа объектууд бол хяналтын гадна байгаа байгууллага үйл ажиллагаа ч байсаар байна. Тухайлбал улс, орон нутгийн төсвийн төлөвлөлт, түүний зарцуулалт, гүйцэтгэл гадаад орон олон улсын байгууллагаас Монгол улсад үзүүлж байгаа төрөл бүрийн тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалт, шинжлэх ухаан техникийн төслийн дагуу төсвөөс олгож байгаа хөрөнгийн зарцуулалт төр, засгийн дээд, төв байгууллагын аппаратын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтанд бараг хамрагдахгүй явж ирлээ. Байдал иймээс үүдэн хатуу гар, хүчтэй хатуу засаглал, ташуурдалтыг хүсэмжлэх явдал гарч байна. Төрийн тэргүүн маань төр түмэн нүүртэй гэж Сэлэнгэд нэг удаа хэлээд таг болчихлоо гэсэн үг яриа байсаар байна. Олон түмэн үүгээр чухам юу хэлээд байна вэ гэвэл төрийн хуулийг иргэн бүр ягштал биелүүлдэг хуулийн өмнө иргэн бүр адил тэгш хариуцлага хүлээдэг, хянадаг шалгадаг, хариуцлага тооцдог дэгтэй журамтай байхыг шаардаж байгаа хэрэг гэж ойлгож байна. Энэ л зарчмыг би төр төмөр нүүртэй гэж хэлээд байгаа л даа. Өгөөдэй хааны нэгэн зарлигт “Гайт бөгөөс шадрыгаа ч шанталсугай гавьяат бөгөөс шаазанчинг ч шагнасугай. Энэ нь нэг нүүрт төрийн цааз учраас эзэн хаан ч мөнхүү зарлигт өртсүгэй” гэж заасан юм гэнэ билээ. Монгол төрийн хууль цаазны өмнө адил тэгш хариуцлага хүлээдэг эртний уламжлал ийм байжээ. Эрх зүйт төрийн тогтолцоог бүрдүүлэх зарчмыг бид Үндсэн хуулиараа тунхагласан. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Бидэнд дарангуйллын ташуурын төр хэрэггүй. Монголчууд ташуурдуулалгүйгээр төрийнхөө хуулийг дагаад явах авьяас билэгтэй, ухаантай ард түмэн гэдэгт эргэлзэх юм байхгүй. Гэхдээ дэг журам, сахилга, хариуцдагыг үндэсний уламжлал, ёс заншил төрийн хуулийн хүрээнд чандлан сахиулах үйл ажиллагааг зохицуулах, төрийн удирдлагын хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн үндсийг нь хуульчлан тогтоох нийгмийн шаарддага байгааг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг боловсруулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw