Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 185 нөхцөлтэйгээр ашиглах тусгай хөрөнгийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан үүрэг маань ямар шатандаа явж байгаад хариуцсан байнгын хороо дүгнэлт хийвээс зохино. Монголчуудын хүнсний стратегийн нэгэн гол бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийн тухай яригдаж байгаа учраас үүнд их нухацтай хандах ёстой. Үйлдвэрлэлийг дэмжихээр өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтыг цаг зуурын кампани болгон эрчийг нь сааруулалгүй явц, хэрэгжилтэд нь байнгын хороод тогтмол хяналт тавьж байх ёстойг тэмдэглэе. Өнгөрсөн чуулганы явцад нэгэнт батлагдсан хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар бид нэлээд зүйл хийж, өмнөхөөсөө түлхүү анхаарсан билээ. Эл чуулганы явцад энэ ажлынхаа эрч хүчийг алдалгүйгээр хороод, эрхэм гишүүд чиглэл чиглэлээрээ тодорхой зүйлийг төлөвлөн хийвэл зохино. Эрхэм гишүүд Та бүхэн болон өргөн олны анхаарлыг хандуулах өөр нэгэн зүйл бол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд-хөгжил-хамгаалал” сэдэвт Үндэсний чуулганы бэлтгэлийг сайтар хангах асуудал юм. Чуулган зохион байгуулах саналыг Улсын Их Хурлын нэр бүхий эрхэм гишүүд гаргасан бөгөөд улс нийгэм даяараа үүнд ихээхэн анхаарч, үр дүнгий нь хүсэн хүлээж байна. Чуулганд бэлтгэх ажлын хүрээнд идэвхийлэл санаачилга, нягт нямбай шаардлагатай ажиллаж, тогтоол санаачилсан болон бусад эрхэм гишүүдийнхээ хүч туслалцааг сайтар авч ажиллахыг чуулган зохион байгуулах хорооны удирдлагад анхааруулахад илүүдэхгүй болов уу. Эрхэм гишүүд ээ! Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, Улсын Их Хурлын хуулиа чандлан баримталж, өөрсдийнхөө их мэдлэг, дадлага, парламентад олж авсан сайн туршлагадаа түшиглэн ээлжит чуулганыхаа үйл ажилд шинэ соргог оюунаар үр бүтээлтэй оролцохыг та бүхнээсээ эрхэмлэн хүсье. Та бүхэндээ гялайлаа.30 Чуулганы нээлт дээр “Монгол Улсын төрийн удирдлагын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын тавьсан илтгэл 1995.03.06 Монгол Улсын Их Хурлын дарга! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Манай оронд төрийн удирдлагын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт олон удаа өөрчлөгдөж, зарим үед татан буугдаж ч байсан. 1972 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан хяналт шалгалтын байгууллагууд нь төрийн байгууллагууд байжээ. Харин 1972 онд Улсын хянан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw