182 МОНГОЛ УЛСЫН ЛАРААМЕНТ-1 харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхүйц тийм бэлтгэлийг чуулганыхаа явцад хангаж өгөх нь соёлын жилийг төрийн эрх барих дээд байгууллагаас чухам үйл ажлаараа түрэн дэмжиж буйн илэрхийлэл болно. Боловсролын асуудал бол зөвхөн эл салбарт ажиллагсдын төдийгүй манай сэхээтэн, төрийн бодлоготон нийт нийгмийн сэтгэл бодлыг түгшээсэн зүйл боллоо. Эрдэм боловсролыг үнэлэх нийгмийн үнэлэмж илт уруудан байна. Ерөнхий боловсролын сургуулиас сургуулийн насны олон мянган хүүхэд завсардаж, мэргэжлийн боловсролын анхан болон дунд шатны сургуульд суралцагсдын тоо мэдэгдэхүйц буурлаа. Багш нар маань хүртэл эрдэм номын өргөөгөө орхин одоцгоож байна. Аж амьдрал маань хаа сайгүй алагтай цоогтой боллоо. Дээр үеийн сургалтын тоног төхөөрөмж маань арга буюу хуучирч материаллаг бааз байдал нь улам бүр дорогшиж, хөдөөгийн нэлээд сургууль тав тух алдаж, сурч ажиллах ахуй нөхцол доройтож байгаагийн баримт захаас аван ив илхэн байна. Та бидний үйл ажлаас шалтгаалан боловсролын шинэчлэлийн олон асуудал түүний амин сүнс болсон эрх зүйн шинэчлэл хүлээгдэж, өмнөх байдлаар цаг нөхцөөж байна Чухам ийм учраас эл чуулганаар хэлэлцэх учиртай Боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг үнэнхүү нухацтай авч үзэж даруй батлах нь өнөөгийн байдлаас урган гарсан хойшлуулж болшгүй тулгамдсан зүйл гэж ухаарч уг асуудалд хандах ёстой. Соёлын жилд шийдвэрлэх цогц асуудлаас боловсролыг таслан салгаж хэрхэвч болохгүй гэдэг нь ийм учиртай. Үндэснийхээ соёлын эрхэм үнэт зүйлсийг сэргээх, уламжлан хадгалж тохинуулан хөгжүүлэх нь соёлын жилийн цогц үйлсийн нэгэн чухал бүрэлдвэр байх ёстой. Энэ үүднээс Монголын соёлын үнэт өв болох монгол бичгийг сурах, сургах эрмэлзэл тэмүүллийг дээд зэргээр хөхиүлэн дэмжих нь зүйтэй. Олон түмний оргилсон эрчийг бид сааруулах ёсгүй Улсын Их Хурлын өмнөх тогтоолын дагуу Засгийн газар боловсруулж, та бидний хэлэлцэн шйидвэрлэх монгол бичгийн үндэсний хөтөлбөрт энэ зарчим төрийн бодлого болон тусна байх гэж найдаж байна. Монголчууд байгалийг хүмүүнчлэн үзэх, зүй жамынх нь дагуу харьцах, гүн их соёлтой ариун баялаг хийгээд эрхэмсэг уламжлалтай билээ. Эл уламжлалаа улмаар хөгжүүлж, төрөөс байгаль орчныг хамгаалах үүргээ жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд тус чуулганаар мөд хэлэлцэх байгаль орчныг хамгаалах тухай багц хууль чухал үйлс хэрэг болно. Эдгээр хуулийг батлан гаргасны учир Монгол орон дэлхийн шим мандлыг хамгаалахаар хүн төрөлхтний өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлэхэд ахиц дөхөц олно гэсэн үг. Зах зээлийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын хууль тогтоох бодлогын анхаарлын төвд урьдын нэгэн адил байсаар байх болно. Энэ чуулганаараа та бид бас Хоршооны тухай хууль, Нөхөрлөл, компаний тухай хуулийг хэлэлцэнэ. Нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч улмаар хөгжүүлэх, эдийн засгийн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, аж ахуйн нэгжүүд чөлөөтэй өрсөлдөн ажиллах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw