МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 181 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1995 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1995.03.06 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм Хүндэт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ! Үндсэн хуулийн цэцийн гишүүдээ! Эрхэм нөхөд өө! Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган энэ өлзийт өдөр эхэлж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа дараах хоёр санааг үндэс болгон тогтоосныг эрхэм гишүүд маань тодхон санаж байгаа болов уу. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд хуулиар тусгайлан зохицуулна хэмээн заасан, чухам тэдгээр харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлоход онцгойлон анхаарах. Хоёрдугаарт, Улсын Их Хурлаас хуулиар зохицуулахаар өмнө нэгэнт гарсан шийдвэрийг бүтээн хэрэгжүүлэх асуудал билээ. Ээлжит чуулганы маань хууль тогтоох бодлого чухам энэхүү хоёр чиглэлээр тодорхойлогдож байна. Бид бүхэн төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэснээр улс орондоо эрх зүйн шинэчлэл хийх манай үндсэн зорилтын нэгэн чухал үе шатны ажлыг нугалах болно. Чуулганаар өнөө хэлэлцэн батлах хуулиудын дотроос Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн удирдлагын хяналт шалгалтын хууль ихээхэн учир холбогдол бүхий гэдгийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд сонгогчидтойгоо уулзах үеэр хар аяндаа мэдэрцгээсэн биз ээ. Эл хууль батлагдсанаар төрийн хяналт шалгалт хийгээд түүнийг бүтээн хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааных нь эрх зүйн үндэс тодорхой болж, төрийн хяналт шалгалтыг элбэн тохинуулахтай холбоо бүхий олон харилцаа хуульчлагдах билээ. Түүнчлэн, төрийн удирдлагыг улмаар боловсронгуй болгох, сахилга, дэг журам, зохион байгуулалтыг бэхжүүлэх үйл хэрэгт батлагдан гарах хууль маань чухал ач нөлөөтэй байхын хамт төрийн хяналт шалгалтаас нийгэмд өгөх үр өгөөж дээшлэх болно. Монгол Улсын Засгийн газар 1995 оныг соёлын жил болгон зарласны дагуу төв, орон нутагт чамгүй ажил өрнөж, өргөн олны сэтгэл санааг эзэмдэж эхэлж байгаа нь нэн сайшаалтай. Хууль тогтоох байгууллага маань нэгэнт зориглон хөдөлсөн энэхүү үйлсийг зөвхөн үг хэлээр магтах, сайшаах нь хангалттай бишээ. Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэн чухал энэхүү
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw