МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 эрхлэн, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амд үйлчилгээ үзүүлэхэд зориулж газар олгох, тоног төхөөрөмж, материал, түүхий эдээр хангахад бололцооны хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийг багасгахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал зорилт болж байна. Хүүхэд залуучууд, ахмад үе, эмэгтэйчүүдийн асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Төрөөс явуулах нийгмийн бодлогын зэрэгцээ өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага ажиллагчдынхаа нийгмийн асуудпыг шийдэх, амьдралын түвшинг дээшлүүлэх, хөдөлмөрийн гаатай нөхцөл бүрдүүлж, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг тогтмол авч байх ёстой. Нөгөө талаар зах зээлийн нөхцөлд эрүүл чийрэг, боловсрол мэргэжилтэй хөдөлмөрлөх, амьдралаа тэтгэн өөд татах чадвар овсгоотой байх талаар нийгмийн гишүүн бүрийн өөрийн хүлээх хариуцлага өндөржиж, энэ талаар хэвшсэн үзэл бодол, арга барил, чиг өөрчлөгдөх учиртай. Иймээс Засгийн газар хүний амьдрах, хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилтыг тодорхойлохдоо төр, өмчийн хэвшлийн бүх байгууллага, иргэдийн харилцан уялдсан үйл ажиллагааг нэг зүгт чиглүүлэхийг чухалчилж байгаа юм. Төрт ёсыг бэхжүүлэх бодлого: Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргын ажлын аппаратыг бэхжүүлж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төрийн байгууллагад ажиллах мэргэжсэн боловсон хүчин бэлтгэх, сургах талаар тодорхой алхам хийх болно. Улс оронд хуулийн хүрээнд дэг журам тогтоон, сахилга, хариуцлагыг өндөржүүлж, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлийг багасгах, энэ хүрээнд олон нийтийн хяналтыг хүчтэй болгоход онцгой анхаарал тавьж ажиллах болно. Цагдаагийн байгууллагын шуурхай ажиллах чадварыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүнийг нь бүх талаар хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цэргийн номлолын дагуу зэвсэгт хүчин, улсын аюулгүй байддыг хангах байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авна. Гадаад харилцааны талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг үндэс болгон олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг дээдлэн сахиж, дэлхий ертөнцийн бүх улс гүрэнтэй найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Засгийн газрын гадаад бодлого чиглэх болно. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн нээлттэй гадаад бодлогыг үргэлжлүүлэн, дэмжин туслагч улс орнууд олон улсын байгууллагатай тогтоосон харилцааг улам өргөжүүлж, Монгол Улс тэдний найдвартай, сонирхолтой түнш байх чиг шугамыг тууштай баримтална.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw