МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 91 Агуулгын болоод хууль зүйн техникийн хувьд шаардлага хангахгүй асуудал хэлэлцсэний улмаас Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль хэлэлцэж батлах биш боловсруулах ажил руу хөтлөгдөн орох эсвэл хойшлуулшгүй гэсэн шаардлагатайн нэрийн дор гишүүдэд дөнгөж тараасан төслийг нухацтай судлах боломж олгохгүйгээр тулган хэлэлцүүлэхэд хүрсний улмаас танин мэдэхүйн шинж чанартай асуудалд олон цаг зарцуулах явдал нэлээд гарсан. Энэ тухайд ч та бүхний дотроос шүүмжлэлтэй хандаж байсныг хүлээж авах ёстой. Иймд Засгийн газар байнгын хороод, хууль санаачлагчид Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад хандаж хууль тогтоомжийн төслийг урьдаар төлөвлөсөн цаг хугацаандаа багтааж маш сайн боловсруулж байх асуудлыг авч үзэхийг анхааруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хууль боловсруулах, хэлэлцэж батлах ажиллагааны технологийн асуудлыг хууль санаачлагч болон байнгын хороодын үүрэг хариуцлагыг өндөржүүлж гол асуудал нь байнгын хороодын хуралдаанаар бэлтгэгдэн жигдэрдэг болох дэлхий нийтийн жишигт ойртуулах чиглэлээр авч үзэж өөрсдийн үйл ажиллагаа болон зохих хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага гарч ирж байна. Улс оронд маань эдийн засгийн уналт, хямралт байдал үргэлжлэн гүнзгийрч ард түмний амьдрал хүндрэхийн хэрээр та бидний үүрэг хариуцлага улам нэмэгдэж шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсаар байна. Иймд бид ирэх хаврын чуулганаараа улс орны эдийн засгийн амьдрал, нийгэм улс төрийн хүрээнд шинэчлэлийг түргэтгэхтэй холбогдсон олон чухал асуудлуудыг хууль батлан гаргах бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Чуулганы завсарлагаагаар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгогчидтойгоо уулзаж нийслэлийн болон орон нутгийн амьдралтай танилцах, хяналтын үүргээ хэрэгжүүлэх их ажил эрхэм гишүүд Та биднийг хүлээж байгаа. Улсын Их Хурлаас баталсан хууль бусад шийдвэрийг сурталчилж таниулах хэрэгжилтийг нь зохион байгуулж байгаа байдлыг шалган танилцаж зөвлөлгөө, чиглэл өгөх, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж санал бодлыг нь хүлээн авах, харилцан ярилцах гэх мэтээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт Та бүхэнд итгэж байна. Та бидний энэ ажлын дүнд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар олон түмний дүгнэлт тодорхой болж ард түмэн биднээс юуг яаж шийдвэрлэхийг хүсэн хүлээж байгаад нэгдсэн бодитой дүгнэлт өгч цаашид ажиллах чиглэлээ тодорхойлох бололцоотой болно гэж үзэж байна. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ард түмний амьдрал чухам ямар байгааг биечлэн мэдэж хүндрэл бэрхшээлийг гэтлэхийн тулд Их Хурал тодруулбал байнгын хороод юу хийж, ямар ажиллагаа явуулах шаардлагатай байгааг бодож боловсруулж ирэх хэрэгтэй байна. Ингэхдээ юуны өмнө шинэ нөхцөл байдалд, шинэ хууль тогтоомжийн дагуу ажлаа эхэлсэн орон нутгийн бүх шатны хурлууд, засаг дарга, түүний тамгын газрын зохион байгуулалт, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw