Монгол улсын парламент - боть 1

126 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ардчилсан тогтолцооны үед аль ч улс төрийн хүчин ард олны итгэлийг хөсөрдүүлэх, төрийн эрхийг худал амлаж авах ёс суртахууны ч, хуулийн ч эрхгүй гэдгийг төр засгийн бодлогыг тодорхойлсон бүрэн эрхтэй МАХН, УИХ-ын үнэмлэхүй олонхи, Засгийн газрын гишүүдэд анхааруулах ёстой гэж бид үзсэн юм. Өнөөдөр төр засгийн зүгээс шаардаж буй зарлага, үйлдвэрлэл үйлчилгээний хөлсийг төлөөд амьдрах чадвартай үлдэж буй үйлдвэр, албан газар, өрх айл, ард иргэдийн тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байна. Гэтэл нийгэм, эдийн засаг, удирдлагын хүрээний бүтцийн өөрчлөлт зогсонги байдалд орж, төсөв зардлын хэмжээ нь эрчимтэй өсч, ард олны нуруун дээрх ачаа нэмэгдсээр байна. Ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт тооцогддог хөгшид хүүхэд, олон хүүхэдтэй айл, ганц бие, өрх толгойлсон хүмүүс, тахир дутуу иргэдийн байдал улам хүндэрч тэдгээрт үзүүлж буй нийгмийн халамж нь ээлжит “хөхний хавдар” үүсгэхээс илүү үр дүнд хүргэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт, ханшны уналтаас иргэдэд учирч буй хүндрэлийг хөнгөлөхөд чиглэсэн арга хэмжээ нь тэр бүр хугацаандаа хийгдэхгүй, хийгдсэн ч үнийн өсөлттэй харьцуулахад далайд дусал гэгч л болж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж авагчид ажиллагсдын нэмэгдлийг харилцан адилгүйгээр иргэдийг ялгаварлан тогтоож байгаатай эвлэрэх аргагүй юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хуралд суугаа сөрөг намын гишүүд “Хүн амын нийгмийн хамгаалалын тухай” хуулийг энэ удаагийн чуулганаар батлан гаргах шаардлагатай гэж үзэж байна. Зарим албан тушаалтан, хурал, захиргааны байгууллагууд ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг урамшуулах, хүмүүсийн амьжиргааны баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, тодорхой үйл ажиллагаа явуулах бус, эрх мэдлээ урвуулан ашиглаж Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн элдэв төрлийн нэмэгдэл тавар, төлбөр, хураамжийг дур мэдэн бий болгож иргэдэд ихээхэн дарамт, шахалт учруулж байна. Дунд сургуулийн хүүхдээс төлбөр шаардсан, Зам гүүрээр явахад хураамж нэхсэн, малын хөлөөс татвар татсан... гээд хууль бус тушаал, тогтоол, зааврууд эх захаа алджээ. Үүнийг УИХ-аас санаачлан цэгцлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Албан тушаалаа амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглах явдал газар авч байна. Энэ нь зах зээл, ардчилал руу шилжиж буйгаар тайлбарлагдах бус өнөөгийн төр, засгийн бодлого шийдвэрийн алдаа доголдол сүүдэртэй талын илрэл болж байна. Аж ахуйн байгууллагууд ашгийнхаа 40-н хувийг татварт төлснөөс 10 хувийг нь албан тушаалтныг хахуульдахад зарцуулах нь ашигтай байх, аль эсвэл ашгаа бүгдийг нь зарлагадах, үйлдвэрлэлээ зогсоогоод худалдаа эрхлэх, ийм л хууль өнөөдөр үйлчилж байна. Хууль биелүүлэх гэж мэрийх бус түүний үйлчлэлээс өөрийгөө хамгаалах аргыг хүмүүс эрж хайх боллоо. Ийм байдал албан тушаалтанд ч, түүнийг ашиглагчид ч аль аль талдаа ашигтай байгаа тул түүнийг өөрчлөхийг хоёул хүсэхгүй байна. Өнөөгийн манай бодлого тодорхойлогчид ч ийм байдлаас гарах дургүй байгаа бололтой. Дээрхийг ямар нэг аргаар засах гэж оролдохын тулд албан ёсны дүнгээр Улсын Их Хуралд сонгогчдын 40 гаруй хувийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw