Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 39 банкны ажилтай урсгал байдлаар танилцаж тодорхой чиглэл өгч ажиллаж ирсэн юм. Тухайлбал, банкыг байнгын хяналтандаа байлгахын тулд 1991 оны 6 дугаар сарын 22-нд Эдийн засгийн байнгын хорооны дэргэд улсын төсөв, санхүү, зээл, банкны асуудал эрхэлсэн дэд хороог байгуулсны дээр Монгол банкны түр дүрмийг баталж байнгын хороо, дэд хороогоороо банкны холбогдолтой асуудлуудыг удаа дараа хэлэлцэж байлаа. Гэлээ ч банкны салбарт гарсан ноцтой хэрэг явдлыг цаг тухайд нь таслан сэргийлэх талаар Улсын Бага Хурал зохих түвшинд байж чадаагүйг тодорхой утгаар хүлээн зөвшөөрч байна. Улсын Бага Хурал хянан шалгах, зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж ирсэнд бид дүгнэлт хийж байна. Үүнд нэг талаар төрийн эрх мэдэл хоорондын ажлын уялдаа холбоог хангах механизм тодорхой бус, засаг захиргааны үйл ажиллагааг зохицуулах хууль зүйн зарим акт хуучирсантай холбоотой боловч Улсын Бага Хурлын удирдлага байнгын хороодын санаачилга дутсаныг хэлэх хэрэгтэй. Улсын Бага Хурлын бүтэц, зохион байгуулалт оновчтой бус байгаа явдал бас үүнд нөлөөлнө. Бид энэ байдлаас дүгнэлт хийж Улсын Бага Хурлын байнгын хороо, аппаратын бүтцийг ойрын хугацаанд өөрчлөн зохион байгуулах санал боловсруулаад байна. Хууль тогтоох байнгын ажиллагаатай парламентын зохион байгуулалт, үйл ажиллагааных нь зарчмыг тогтоохдоо бид юуны өмнө боловсруулан гаргаж буй хууль нийгмийн амьдралын бүх талын харилцааг эрх зүйн үүднээс зохицуулах, ард түмний хүсэн хүлээж байгаа хэрэгцээ, шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг иш үндэслэл болгож байна. Тийм ч учраас шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулах парламентын зохион байгуулалт, үйл ажиллагааны практик үндэс суурийг өнөөдрийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын туршлага болж өгнө гэдгийг бүрнээ ойлгож байна. Төрийн шинэ тогтолцоон дахь парламентын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Байнгын хороод байх юм. Байнгын хороо нь дотроо дэд хороодтой байх, парламентын нэг гишүүн хэд хэдэн хороонд ажиллаж болох, ингэснээр парламентын гишүүн болон намын бүлгүүдийн үр бүтээлтэй харилцан шүтэцээтэй, бие биенийхээ ажлын чиг хандлагыг мэдэрч ажиллах нөхцлийг зохион байгуулалтын хувьд бүрдүүлэх явдал бүтцийн шинэ тогтолцооны тухай төслийн гол чиглэл болж байна. Тамгын газрын бүтэц, ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, боловсон хүчний цэгцтэй бодлого явуулах, ажилтнаа мэргэшүүлэн чадваржуулах, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэх явдал манай парламентын үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй чухал нөхцөл гэж Улсын Бага Хурал үзэж байна. Ардын Их Хурлын хуралдааны болон түүний чөлөөт цагт депутатуудад туслах, Ардын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хянах байнгын комиссуудын ажлыг зохион байгуулах зорилгоор Ардын Их Хурлын ажлын хэсгийг тусад нь байгуулан ажилууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw